- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Монгол Улс, ОХУ-ын Олимпийн Хороотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монголын Үндсэний Олимпийн Хорооны /МҮОХ/ Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын Үндэсний Олимпийн Хорооны /ҮОХ/ Ерөнхийлөгч А.Жуков нар цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын олимпийн хороо спортын болон техникийн тал дээр туршлага хуваалцах, баг тамирчид болон багш дасгалжуулагчид, экспертүүд харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.
ОХУ-ын ҮОХ-ны Ерөнхийлөгч А.Жуков энэ үеэр хэлэхдээ "ОХУ болон Монгол Улс эртнээс нааш найрсаг харилцаатай, олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байсан арвин түүхтэй билээ. Спортын салбар, олимпийн хөдөлгөөнийг илүү өндөр түвшинд хүрэхэд бүх талаар тусалж дэмжин, туршлага солилцон үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн "Дэлхийн спортын хамгийн хүчирхэг улсуудын нэг ОХУ-ын ҮОХ-той хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй нь манай улсын хувьд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд цаашид олон төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн гарын үсэг зурсны дараа хэлсэн юм.


Чехийн Прага хотноо явагдаж буй ANOC буюу Үндэсний Олимпийн Хороодын 22-р чуулганы үеэр энэхүү санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа явагдсан бөгөөд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон ОХУ-ын ҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Поздняков нар байлцав.
Сонирхуулахад, өнгөрсөн жилээс ҮОХ-ныхоо тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллах болсон С.Поздняков туялзуур сэлэмний спортын төрлөөр олимпийн наадамд 4 удаа, дэлхийн аваргад 10 удаа түрүүлж байсан алдарт тамирчин билээ.
Эх сурвалж: МҮОХ