Ч.Хүрэлбаатарын талаар идэж уусан гэх ШИНЭ баримтууд дэлгэгдлээ

🕔 2017/11/02 13:14

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар цоо шинэ баримтууд дэлгэгдлээ. Тэрбээр "Надад болон миний ах дүүст лиценз байхгүй гэж АТГ-т тодорхойлолт өгөөд байсан. Гэвч та энэ баримтыг хараад юу гэх вэ. Манай хамаатан, ах дүүсийн компани биш гэсээр байх уу?

Хотгор Шанага ХХК-ийг төлүүлэхээр Б.Алтанбагана, К.Дэмбэрэл, Ч.Гантулга (Ч.Хүрэлбаатарын дүү) нарт итгэмжлэл олгосон байна.

Тэрбээр Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой идэж уусан гэх баримтуудыг цахим хуудсаараа дамжуулан нийтэд дэлгэжээ.

Ч.Хүрэлбаатарын талаар идэж уусан гэх ШИНЭ баримтууд дэлгэгдлээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандаж, "Энэ цайрчихсан худалчийг яая даа байз. Энэ хүн Хотгор шанагын уурхайг жижиг Алтангэрэлийн, Миний ах дүүсд хамаагүй гэж гөрддөг байгаа. Яачихсан ширэн нүүр ийм байдаг байнаа. Яа яа. Хотгор шанагын уурхайн лицензийг УБХ-ын гишүүн асан П.Улаанхүү, Болгар улсын Элчин сайд асан Л.Дүгэржав нараас Алтангэрэл болон таны ах нар чинь 350.0 сая төгрөгөөр худалдаж аваад БНСУ-ын төрийн өмчит компанид 51 хувийг нь 12.0 сая доллароор зарсан яах аргагүй л үнэн шүү дээ.

Яг өнөөдөр 51 хувь нь БНСУ-ын төрийн өмчит компанид, 34.5 хувь нь Алтангэрэлд, 14.5 хувь нь Болормаа гэж эмэгтэйд байгаа. Энэ талаар надтай нүүр тулаад мэтгэлцээрэй гэж Ч.Хүрэлбаатар танд фэйсбүүкээр олон хэллээ. Чаддаг юм бол намайг гүтгэсэн гээд цагдаад өгчихөөрөй.

Нэмээд хэлчихье. Нүүрс боловсруулах 14.0 тэрбумын төслийг өөрийнхөө ах Ч.Гантулгын найз Баатарсүрэнд өгч юу ч хийгээгүйг чинь Баасан эгч сая гаргаж тавилаа.

Баатарсүрэнгийн компаниас 3.0 тэрбум төгрөг хэний данс руу шилжсэн нь удахгүй тодорхой болохоор чи хаашаа харж үхнээ. Баригдана даа баригдана. Нүүрс,гурил хоёрын хулгай баригддаг юм ш дээ Хүрлээ.

Увс аймгийн Бөхмөрөн суманд 800.0 сая төгрөгөөр баригдаад 20 хоног ажиллаад дахин хэзээ ч ажиллаагүй нүүрснээс хий гаргаж цахилгаан үйлдвэрлэх төслийн талаар УИХ-ын гишүүн асан Эрдэнэсүрэн гурвуулаа жаахан ярилцах юмуу Хүрлээ. Юу гэж бодож байна. Саналаа хэлээрэй.

Чи  ч өөдгүй, түмний итгэлийг худалдаж хулгайлж амьдардаг” гэх хатуухан үгийг чулаадаад авчээ.

Х.Онон

Эх сурвалж: http://www.zuv.mn/page/newsmore/15521


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!