ХҮҮХЭД АСРАХ ГАЗРЫН АЖИЛТАН ГАЛ ТАВЬЖ, ДӨРВӨН ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ

🕔 2017/10/06 16:36

ХҮҮХЭД АСРАХ ГАЗРЫН АЖИЛТАН ГАЛ ТАВЬЖ, ДӨРВӨН ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ

Бразилд  хүүхэд асрах газарт гал түймэр гарч дөрвөн хүүхэд, нэг багш амиа алдсан аймшигт хэрэг болжээ. Энэхүү харамсалтай хэргийг гаднаас нь харсан эцэг эхчүүд сандралдан орилж хашхирч байсан аж. Түймэрт 4-5 настай 24 хүүхэд түлэгдэж орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Зарим өвчтөнийг тус мужийн нийслэл Бело Хоризонте руу онгоцоор зөөн түлэгдлийн нарийн мэргэжлийн эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай болсон байна.

Гал түймрийг тус төвийн  хамгаалалтын албаны ажилтан 50 настай эр үйлдсэн болохыг цагдаа нар илрүүлжээ. Гэмт этгээд Минас Жерайс мужийн Жанауба хотод байрлах байшинд өөрийгөө шатаасан  байна. Цагдаагийн байгууллага түүнийг ямар учраас гал тавьсан болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр ажилтан Дамиао Соарос дос Сантос гэгч нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өнгөрсөн сард амралтаа авсан байсан бөгөөд түүнийг эргэж ирэх үед ажлаас нь халсан байсан гэнэ.

Тэрбээр эмнэлгийн магадлагаагаа үзүүлэхээр Женте Иносенте хүүхэд асрах төв лүү явсан бөгөөд үүний дараахан гал гарсан гэж "О Глобо” сонинд мэдээлжээ. Энэ хэргийн дараа тус мужийн захирагч долоо хоног гашуудал зарлах шийдвэр гаргасан байна.

AAsXzek Хүүхэд асрах газрын ажилтан гал тавьж, дөрвөн хүүхэд амиа алджээ

f-arson-a-20171007-870x580 Хүүхэд асрах газрын ажилтан гал тавьж, дөрвөн хүүхэд амиа алджээ

Эх сурвалж: http://updown.mn/28576.html

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!