Оффшорт нуугдсан 4,5 сая ам доллар хэнийх вэ

🕔 2017/09/28 14:16

Нэлээд хэдэн сарын өмнө оффшор бүсэд 17 орчим тэрбум ам доллар нуугдсан гэх дуулиан дэгдэж, улс төрчид ч энэ мөнгөний хэмжээг бодитой эсэхийг өөрсдөөсөө лавлацгааж байсан билээ. Монгол Улсын гадаадыг өрийг өлхөн төлж, цаана нь ард түмнийхээ амьжиргааг сайжруулахад хүрэлцэхүйц мөнгө үлдэж буйг "Ард түмний онц түр зөвлөл"-ийн Ерөнхий зохицуулагч С.Батчулуун нэгэнтээ хэлсэн байдаг. Хэдийгээр энэ мөнгөнийг хэн хаанаас, ямар арга замаар оффшорт нуусан талаар дорвитой гаргалаа гаргаж чадаагүй ч ямартай ч их хэмжээний мөнгө энэ бүсэд байгаа нь нэгэнт тодорхой болсон юм.

 

Тэгвэл оффшортой холбоотой дуулиан дахин дэгдэж эхлэх нь тэрТус бүсэд монголчуудын нуусан  4.5 сая ам.доллар байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны долдугаар сарын 24-ний өдөр улстөрчид, төрийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор дансан дахь мөнгөө 49 хоногийн дотор Монголдоо оруулж ирэхийг уриалсан. Энэ хугацаа энэ сарын 12-нд дууссан юм. Үүнээс хойш таг чиг байсан Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа "…Энэ хугацаа өнгөрсөн. АТГ үүн дээр ажиллах ёстой” гэсэн. Харин АТГ "Дээрх бүсэд данстай 23 иргэнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааДээрх хүмүүсийн нэрийг прокурорын зөвшөөрөлгүйгээр зарлах боломжгүй” хэмээн мэдэгдчихээд байгаа юм.

 

Тэгвэл оффшорт нуусан 4,5 сая ам доллар хэнийх вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй сонирхол татна.  Дээр дурдсанчлан АТГ-ынхан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагаас зарласан жагсаалтад нэр дурдагдсан Монголын 29 иргэнтэй холбоотой мэдээллийг шалгаж, төрийн болон нийтийн албанд ажиллаж буй хүн, тэдний хамаарал бүхий 23 хүнийг тогтоосон байдаг. Тэгвэл эдгээр 23 хүн төрөөс төрдөг тэрбумтны аргаар энэ мөнгийг оффшор бүсэд нуусан байж болох уу. Эсвэл үлдсэн зургаан эрхэмийн хөрөнгө үү.

 

Харамсалтай нь эдгээр иргэнтэй холбоотой үйлдлийг шалгаж буй бөгөөд санхүүгийн гүйлгээнийх нь талаарх мэдээллийг оффшор бүсээс нь өгөхгүй байгаа гэх мэдээлэл байна. Учир нь оффшор бол дэлхий дээр татвараас зайлсхийх хууль ёсны арга. Тэд ямар нэгэн хууль зөрчөөгүй тул мэдээллийг өгөх боломжгүй гэцгээж байгаа юм байх. 

 

Гэхдээ АТГ-ынхны тогтоосон хэмээж буй 4.5 сая ам.доллар нь төрийн болон нийтийн албанд ажиллаж буй хүмүүстэй огт хамаагүй, гадаадын компаниудтай хамтран бизнес эрхэлж буй манай хувийн компанийн захирал, удирдах албан тушаалтнуудын оруулсан хөрөнгө гэх бас нэгэн ч мэдээлэл байна. Эдгээр мэдээллүүдийн үнэн, худлыг дэнслэх боломж одоогоор тун ховор ч АТГ оффшор дансанд байгаа мөнгөний сэжүүрээс атгаад авсан нь тодорхой бололтой.

 

Б.Өрнөх

http://www.24tsag.mn/content/155208.shtml

Эх сурвалж: 24tsag.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!