Хэл яриа, сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан аппликейшн танилцууллаа

🕔 2017/08/01 09:52

Хэл яриа, сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан аппликейшн танилцууллаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Австралийн Гадаад харилцаа худалдааны хэлтсийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшны туршилтын эхний хувилбарыг танилцууллаа. Энэхүү аппликейшн нь хэл ярианы болон сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүс дижитал платформ дээр тайлбар үгтэй зурган карт ашиглан бусадтай хялбархан харилцах боломжийг бий болгосноос гадна Монгол дохионы хэл суулгаснаараа онцлогтой.

Хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийн хоорондын харилцааны бэрхшээлийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн үндсэн хэрэгцээ хүсэл сонирхлоо илэрхийлэхэд дөхөм болж тэдэнд үргэлж байдаг айдас ганцаардлыг багасгах явдал юм. Энэхүү бичил төслийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгаа Австралийн сайн дурын ажилтан Жасинта Харфорд болон гадаад харилцааны алба, Мэдээлэл технологийн үндэсний паркд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтан Бенжамин Гибсон, Батхуяг нар хамтран бичиж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх дэмжлэг болох Австралийн Засгийн газрын тэтгэлгээр хийгээд байна.
Аппликейшныг хийсэн баг өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тус төсөл дээр ажилласан бөгөөд цаашид сайжруулан хөгжүүлэх юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!