Энэтхэгийн эргийн харуулууд их хэмжээний героин хурааж авлаа

🕔 2017/07/31 16:03

Энэтхэгийн эргийн харуулууд их хэмжээний героин хурааж авлаа

Энэтхэгийн баруун нутгийн эргийн харуулууд Гужарат мужийн эргээс холгүй хөвж байсан хөлөг онгоцноос 1500 кг героин хураан авчээ. Эргийн харуулын албанаас "Эргээс холгүй хөвж явсан худалдааны хөлөг онгоцноос 550 сая ам.долларын үнэ бүхий мансууруулах бодис хураан авсан” гэж мэдэгдсэн байна.

Энэтхэгийн эргийн харуулууд их хэмжээний героин хурааж авлаа

Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Д.К.Шарма хэлэхдээ "Нэг тээврийн хэрэгслээс нэг удаагийн ажиллагаагаар ийм их хэмжээний мансууруулах бодис хураан авсан анхны тохиолдол боллоо” гэжээ. Героин тээвэрлэж явсан уг хөлөг онгоцыг баруун нутгийн Порбандар хотод аваачсан байна. Дэлхийн олон оронд хар тамхи, мансууруулах бодис нийлүүлдэг гол улс болсон Афганистан улстай ойр оршдог Энэтхэгийн хувьд хууль бус наймаачид, тээвэрлэгчдийн хувьд дамжин өнгөрөх гол маршрутуудын нэг нь болдог аж.

Энэтхэгийн эргийн харуулууд их хэмжээний героин хурааж авлаа

Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдэгдсэнээр, Афганистанаас героин ачсан хөлөг онгоцууд Энэтхэгийн далайг гатлан Африк тивийн зүүн болон өмнөд бүс нутгийн улсууд руу очдог гэдгийг НҮБ-аас удаа дараа анхааруулдаг. Гэсэн хэдий ч энэ төрлийн ачааг өндөр үнээр ачин зөөвөрлөх явдлыг таслан зогсоож чадахгүй байгаа нь дан ганц Энэтхэг улсын асуудал биш юм. Дэлхий даяар хар тамхи, мансууруулах бодисыг худалдах, түгээх, хилээр давуулах ажиллагааг эрчимжүүлж байгаа хэдий ч бүрэн зогсоож хүчрэхгүй байгаа билээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!