ХОЙД СОЛОНГОС ЮУ ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХ ВЭ?

🕔 2017/07/31 14:19

Pyeonghwa Pronto GS жийп: Хойд Солонгосын "Pyeonghwa Motors” авто машины үйлдвэрийн бүтээгдэхүүн. Энэ машиныг Вьетнамд экспортолдог гэнэ.  

 

Жимс: Хойд Солонгос нь дэлхийн хамгийн том жимс тариалагч орны нэг юм. Тус улс шинэ жимсний үйлдвэрлэлээр дэлхийд эхний 10-т ордог гэнэ.

 

Samijiyon таблет: Хойд Солонгост саяхан танилцуулсан Андройд үйлдлийн системтэй таблет. Үйлдэл нь Apple-ээс дутахгүй гэнэ.  

 

Компьютер: Хойд Солонгосчууд бие даан авсаархан компьютер хийжээ.   

 

Гар утас: Хойд Солонгост гар утасны үйлдвэр аль хэдийн байгуулагджээ.

Osa I байлдааны хөлөг онгоц: Хойд Солонгос энэ загварын 8 хөлөг онгоц үйлдвэрлэсэн байна.

 

San O шумбагч онгоц: Тус улс ийм 40 шумбагч онгоцтой гэнэ.

 

Pokpung-ho үндсэн байлдааны танк: Энэ танкыг ЗХУ-ын танкын технологиудыг ашиглан 1990-ээд оноос бүтээжээ. 2002 оноос армийн зэвсэглэлд шилжсэн ба 2010 оны байдлаар ийм 500 танк үүрэг гүйцэтгэж байсан.

 

Musudan алсын тусгалт пуужин: 2010 онд цэргийн парадын үеэр танилцуулсан. 2500-4000 км-ийн тусгалтай гэнэ.

 

Цөмийн зэвсэг: Хойд Солонгос 2006, 2009, 2013 онд цөмийн зэвсэг туршжээ. Тус улсын цөмийн зэвсгийн туршилт амжилттай болсон гэж үздэг.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!