Г.Доржзодов Ц.Оюунгэрэлийнд хоносоор байна

🕔 2017/07/26 09:37

Г.Доржзодов Ц.Оюунгэрэлийнд хоносоор байна
60 тэрбумын бичлэгийг олонд дэлгэсэн  Г.Доржзодов УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд өнөөдрийг хүртэл байсаар байгаа гэдгийг түүний өмгөөлөгч Г.Баасан хэллээ. Г.Доржзодов зургадугаар сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл  45 хоногийг Ц.Оюунгэрэлийнд өнгөрүүлж байгаа аж. Сонгууль дуусч, М.Энхболд ялагдаж, иргэн Г.Доржзодов үүргээ гүйцэтгэсэн дүр зурагтай байгаа ийм үед өмгөөлөгч нь дуугарав. 60 тэрбумын бичлэгийг үнэн гэдэгт олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дуу бичлэгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан, прокурорын байгууллагад 90 минутын бичлэгийг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг зургадугаар сарын 29-нд өгсөн гэдгийг хэлж байна. Ё.Сагсай  прокурор гурав хоногийн дараа 90 минутын бичлэгийн  оргинал хувийг өгөхийг хүссэний дагуу,  оргинал бичлэгийг прокурорт өгөөд байгаа гэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!