УИХ-ын гишүүн Д.Ганбатын төсвөөс нэг тэрбум төгрөг завшсан баримт дэлгэгдлээ

🕔 2016/06/07 18:55

 

Засгийн газраас "Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150000 байнгын ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр аливаа бараа, үйчилгээг худалдан авахдаа заавал сонгон шалгаруулалт буюу тендер зарлах ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Ганбат дээрх тендерийг дур мэдэн зарлуулалгүй том толгойлжээ. Тэрч байтугай  "би өөрийн биеэр хариуцана” гээд төсвөөс нэг тэрбум төгрөг  хувьдаа авсан байх юм.

УИХ гишүүн Д.Ганбат Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноровт хандсан албан бичигтээ "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу нээлттэй тендер шалгаруулах шаардлагагүй бөгөөд биднээс явуулсан албан бичгүүдийг үндэслэн Өсөх үе ХХК, Ти Ай Ложистик ХХК, Мебат ХХК, Хан Теч ХХК, Техник Импорт ХК-тай шууд гэрээ байгуулж, санхүүжилтийг олгож өгнө үү. Уг төслүүдийг хэрэгжүүлэх аж ахуй нэгжийн дунд нээлттэй тендер шалгаруулах шаардлагагүй бөгөөд асуудал үүсвэл УИХ гишүүн Д.Ганбат миний бие бүрэн хариуцах болно. Санхүүжилтийг яаралтай шийднэ үү” гэсэн албан бичгийг явуулан, тус албан бичгийг явуулсан өдөрт нь багтаан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирлын 2014.12.24 өдрийн Дугаар А/96 тоот "Гэрээний санхүүжилт хийх тухай” тушаал батлагдан гарч Нэг тэрбум төгрөгийг салбарын төвлөрсөн хөрөнгөнөөс гаргахыг тушаасан байна.

Д.Ганбат Баянхонгор аймгийн өрхүүдэд бидон тараасан тухай мэдээлэл гарч байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн хувийнхаа компанийн мөнгөөр бидон аваад тараасан уу гэдэг нь эргэлзээтэй.

Гэтэл төсвийн бүхэл бүтэн 1.0 тэрбум төгрөгөөр бидон авч тараасан гэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

Уг нь энэхүү 1.0 тэрбум төгрөг нь шинээр ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зориулалтайгаар төсвөөс гаргасан хөрөнгө байсан аж.

Гэвч Д.Ганбат гишүүн төсвийн нэг тэрбум төгрөгөөр юу хийж, бүтээн байгуулсан нь тодорхойгүй.

Хэрэв энэ мөнгөөр бидон тараасан бол дэндүү харамсалтай. Бидон тарааснаар шинэ ажлын байр бий болж, иргэдийн орлого нэмэгддэг гэдэгт эргэлзэж байна. Тэгэхээр энэ нь өөрөө төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ноцтой үзэгдэл болж байгаа юм.

Ард түмний амьдрал өдрөөс өдөрт сөхөрч байхад 1 тэрбум төгрөгөөр зүгээр л гараа угаагаад сууж байдаг төрийн түшээдтэй байгаадаа бид харамсаж байна. Тэр ч байтугай төрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, "Тендер зарлах шаардлагагүй, би өөрийн биеэр хариуцна, санхүүжилтыг яаралтай шийдвэрлэнэ үү”  хэмээн том толгойлсон нь хуулийг хэрхэн үнэгүйдүүлж байгааг  харуулж байна.

4402 44034405

Fact.mn У.сайхан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!