Элчин сайд Ч.Баярмөнх Хаан Абдулла II Ибн Аль-Хусейнд Итгэмжлэх жуух бичгээ барилаа

🕔 2017/03/14 12:10

Элчин сайд Ч.Баярмөнх Хаан Абдулла II Ибн Аль-Хусейнд Итгэмжлэх жуух бичгээ барилаа

 

Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх тус улсын Хаан Эрхэм дээд Абдулла II Ибн Аль-Хусейнд 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Ч.Баярмөнх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Йорданы Хаан Эрхэм дээд  Абдулла II уламжилж Монгол, Йорданы харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Йорданы Хаан Абдулла II Монгол, Йорданы хамтын ажиллагаа улс төрийн хувьд өндөр хэмжээнд байгааг тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага байгааг онцлоод энэ тал дээр Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэв.

Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Элчин сайд Ч.Баярмөнх Йорданы Гадаад хэрэг, гадаадад амьдрагч иргэдийн асуудал хариуцсан сайд, тус яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ёслолын газрын дарга, Ерөнхийлөгчийн албаны дарга, болон Йорданы Төлөвлөлт, Олон улсын хамтын ажиллагааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга нартай тус тус уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад буй Элчин сайдууд:

Элчин сайд Д.Билэгдорж Ерөнхийлөгч Чан Дай Куангд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Элчин сайд С.Баяр Хатан xаан II Элизабетэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Элчин сайд Ч.Сосормаа Колумбийн Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын Эмирт итгэмжлэх жуух бичгээ барив
Элчин сайдууд томилогдлоо.

Эх сурвалж: ГХЯ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!