Арабын орнууд Катарт тавьсан хоригоо чангатгана

🕔 2017/07/06 12:38

Арабын орнууд Катарт тавьсан хоригоо чангатгана

Саудын Араб, АНЭ, Египет, Бахрейн, Кувейт улсууд Катарт тавьсан тулган шаардалтынхаа хариуг уржигдар хүлээж авчээ. Хариу бичгийг Катарт суух Саудын Арабын Элчин Сайд Адель эль Жубейр, Кувейтийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Мухаммед Абдалла аль-Мубарак ас-Сабах нар гардаж авсан байна.

Катар ямар хариу өгсөн нь өчигдөр тодорхой болоогүй байсан юм. Тэгвэл тус улс шаардлагыг хүлээж аваагүй нь өнөөдөр тодорхой боллоо. Үүнтэй холбогдуулан Саудын Араб тэргүүтэй орнууд Катарт тавьсан хоригоо цаашид үргэлжлүүлэхээр болжээ. Мөн улам чангатгана гэдэгт санал нэгдсэн байна. Гэхдээ хэрхэн чангатгах вэ гэдгийг хоорондоо зөвлөлдөж байж шийдэх аж.   

Дээрх улсууд өнгөрсөн сарын 22-ны өдөр Катарт тулган шаардлага тавьж, 10 хоногийн хугацаа өгсөн бөгөөд дууссаных нь дараа нь дахин 48 цагаар сунгасан. Сунгасан хугацаа өчигдөр дууссан юм. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!