“Зон oлны нам”-ыг Ц.Элбэгдорж, С.Ганбаатар эсвэл С.Жавхлан…

🕔 2017/07/04 14:42

“Зон oлны нам”-ыг Ц.Элбэгдорж, С.Ганбаатар эсвэл С.Жавхлан…

Монголчууд зон олон минь гэж дотночилон дууддаг. Тэгвэл Зон олны нам хэмээх шинэ улс төрийн хүчин мэндэлжээ. Зон олны нам нилээд өндөр зохион байгуулалттай гэдэг нь ажиглагдаж байгаа. Тус намын ард туршлагатай улс төрчид эсвэл өндөр зохион байгуулалттай "шинэ хүч” байх магадлалтай гэх яриа бий. Зон олны намыг чухам хэн удирдан зохион байгуулж байгаа нь одоогоор тодорхойгүй ч хэд хэдэн эрхмийн нэр дуулдаж байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намдаа очих "нүүргүй” тул дараагийн буух бууриа бэлдэж байгаа гэх. Мөн яригдаж байгаа хүн бол "нам самардаг” хоч зүүгээд байгаа С.Ганбаатар. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд "луйвардуулсан” гэх гомдолтой яваа, МАХН-ын хатавчинд удаан тогтохгүй нь ойлгомжтой болсон. Бас нэг хувилбар бол "ганцаардмал” УИХ-ын гишүүн МУГЖ С.Жавхлангийн нэр дуулдаж байна. Ийнхүү улс төрийн амьдралд өөр өнгө нэмэгдэж байна.

http://tovch.net/economy/67

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!