Ж.Батзандан: Цагаан хуудсаар санал өгөхийг уриалах нь хуулиар хориотой

🕔 2017/07/03 15:35

Ж.Батзандан: Цагаан хуудсаар санал өгөхийг уриалах нь хуулиар хориотой

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр иргэдээ зээлийн дарамтаас гаргах хууль санаачлах болсон тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгуультай холбоотой элдэв өдөөн хатгалга, турхиралтад автахгүй байхыг сонгогчдод уриаллаа.

Тэрээр "Зарим улстөрийн нам хүчин иргэдээ сонгуульд оролцохгүй байхыг, зарим нэг улстөрч цагаан хуудсаар саналаа өгөөрэй гэж уриалж буй нь хуулиар хориглогдсон зүйл юм. Энэ нь сонгуулийн ирц бүрдэхгүй байх, улмаар дахин сонгууль өгөхөд нөлөөлөх хүчин зүйл. Тиймээс долдугаар сарын 7-нд сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголтоо баталгаажуулах хэрэгтэй. Нэг удаа сонгууль явуулахад 20 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ мөнгөөр 20 цэцэрлэг, сургууль барих боломжтой. Тиймээс аль аль талдаа хариуцлагатай байж, иргэд хэн нэгний "Саналаа битгий өг”, "Цагаан хуудсаараа саналаа өгөөрэй” гэсэн өдөөн хатгалгад авталгүй сонголтоо мэргэн хийж, харин зарим улстөрч болоод нам хүчнүүд хуулийн дагуу сонгуульдаа шударга өрсөлдөх хэрэгтэй" гэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!