Хүүхдэд эмийг хэрэглэхэд анхаарах зүйлсийн тухай

🕔 2017/06/30 13:46

1. Хүүхдэд эм хэрэглэх онцлог Нярай болон бага насны хүүхдэд эмийн үйлдэл насанд хүрсэн хүнээс ялгагдах онцлогтой байдаг. Хүүхдийн биеийн жин бага, эрхтэн системийн үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул зарим эмийг бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглодог. Учир нь: 6 сар хүртэлх насны хүүхдийн ходоодны хүчилжилт сул, цөсний хүчлийн ялгаралт бага байдаг тул эмийн уусалт муу явагддаг учир ходоод гэдэсний замаас харьцангуй удаан шимэгддэг.
2. Арьс нь нимгэн, судасжилт сайтай байдгаас арьсанд хэрэглэсэн эм ерөнхий үйлдэл үзүүлдэг учраас тосон түрхлэгийг түрхэхдээ ихээхэн талбай эзлүүлэн түрхэж болохгүй. Хүүхдийн тархины хориг сул хөгжсөн байдаг тул сэтгэц нөлөөт эмүүд хүчтэй нөлөөлдөг. Элэгний эм хувиргах үйл ажиллагааны чадвар сулаас эмийн хувиралт ерөнхийдөө муу явагддаг тул эмийн биед үйлчлэх хугацаа уртасдаг байна.
3. Хүүхдэд хэрэглэх эмийн тунг дотор нь: Эмчилгээний тун Хордуулах тун Үхүүлэх тун гэж хуваана. Эмчилгээний үйлчлэл үзүүлж байгаа хамгийн доод хэмжээг бага тун гэнэ. Үүнээс баг тунгаар хэрэглэхэд үйлчлэл үзүүлэхгүй. Эмчилгээний дүнд буюу стандарт тун нь эмийг тогтмол хэрэглэх тун бөгөөд үйлчлэлийн чадлаар эмчилгээний үр нөлөө үзүүлэх дундаж тун хэмжээ юм.
4. Эмчилгээний үйлчлэл үзүүлэх хамгийн их хэмжээг дээд тун гэнэ. Үүнээс ялимгүй нэмэгдэхэд хордлого үзүүлнэ. Дундаж тун нь эмчилгээний дээд тунгийн 1|2-1|3 -тэй ерөнхийдөө тохирно. Түүнчлэн хүүхдэд хэрэглэх эмчилгээний тунг: Нэг удаагийн тун Хоногийн тун Ээлж эмчилгээний тун гэж хуваана. Эм нэг удаа хэрэглэх хэмжээг нэг удаагийн тун гэнэ.
5. Нэг хоногт хэрэглэх эмийн нийт хэмжээг хоногийн тун гэнэ. Хоногийн тун эмчилгээний хэд хэдэн тун буюу 2-4-6 тунгаас бүрдэнэ. Хүүхдэд хэрэглэх хүчтэй болон хортой үйлчилгээтэй ихэнх эмэнд эмчилгээний нэг удаагийн болон хоногийн тунг эмч заавал зааж өгнө. Энэ заалтыг дураар өөрчилбөл хордуулах, гаж нөлөө гарч, улмаар үхүүлэх тун ч болж болзошгүй.
6. Өвчтэй хүүхдийг эдгэртэл хэрэглэх эмийн нийт хэмжээг ээлж эмчилгээний тун гэнэ. Тухайлбал: Цагаан хорхойтох өвчин, рахит, ходоод гэдэс, зүрх судас, бөөрний өвчний үед хүүхдэд курс |ээлж| эмчилгээ хийнэ. • Хүүхдэд хэрэглэх эмийн тунг тооцохдоо: ачааллын Барих тун Урьдчилан сэргийлэх тунг зөв үнэлэх нь чухал.
7. Ачааллын тун: Ачааллын тунг эмчилгээний эхний хоногуудад хэрэглэнэ. Туайлбал антибиотек, сульфаниламид гэх мэтийг. Ачааллын тун нь эмчилгээний тунгаас хоёр дахин их байна. Ачааллын тун хэрэглэх зорилго нь өвчний эхэн үед цусан дахь эмийн хэмжээг өндөр байлгаж богино хугацаанд үр дүнд хүргэх явдал юм.
8. Барих тун Барих тун хэрэглэх зорилго нь эмчил- гээний үр дүнг хадгалж, үйлчилгээг удаан байлгахад оршино. Барих тунг эмийн кинетик мэдээллийг үндэслэн тусгай томьёогоор тооцож олно. Барих тун нь эмчилгээний болон ханах тунгаас 2-5 дахин бага байна.Жишээ нь: даавар, зүрхний гликозидыг энэ аргаар хэрэглэнэ.
9. Урьдчилан сэргийлэх тун: Өвчин үүсэж хүндрэхээс сэргийлэхэд гол зорилго нь оршино.Витамины дутал, рахит, мөөгөнцөртөх өвчнөөс сэргийлж ихэвчлэн хэрэглэнэ. Хүүхдэд эмийн тунг тооцох 3 үндсэн арга байна. Үүнд: Эмийн тунг кг жинд тооцно Эмийн тунг нас тутамд тооцно Эмийн тунг биеийн гадаргуу |М2| -д тооцно.
10. Ой хүртэлх насны хүүхэд шүүдэст эмзэгшил (жин илүү), тураал (жин бага), рахит, цус багадалт зэрэг суурь өвчин эмгэг байдаг учир биеийн кг жинд тооцно. Ой өнгөрсөн хүүхэд нас, биеийн өсөлт хөгжилт, онцлог байдлаар бие биенээс их ялгарахгүй тул нас тутамд тунг тооцно.
11. Эмийн тунг эзэлхүүн(мл)-ээр тооцох Халбаганы нэршил Хэмжээ мл Жор бичих хэмжээ, мл Хэрэглэх нас Цайны 4,0-5,0 100-150 0-3 Зуушны дундын 8,0-10,0 150-180 4-11 Хоолны 15,0-20,0 180-200 12-оос дээш нас
12. Эмийн тунг дуслаар тооцох Нэг мл шингэнд орох дуслын тоо Шингэн 1мл-т орох дуслын тоо Тэмдэглэгэ э Усан уусмал 20-25 gtt Тосон уусмал 30-35 gtt Спиртэн уусмал 40-60 gtt Эфир 60-80 gtt
13. Түүнчлэн хүүхдэд хэрэглэх эмийн тун нь Хэрэглэж байгаа арга зам Өвчтний нас Газарзүйн онцлог Цаг улирлын байдал Хоол хүнсний хэрэглээ Амьдралын нөхцөл Элэгний хоргүйжүүлэх үйлчлэл Бөөрний ялгаруулах цэвэршүүлэх ажиллагаа Өвчний хүнд хөнгөний явц Өвчний явц идэвхжил Хувь хүний онцлог зэрэг олон зүйлээс хамааралтай
14. Иймд хүүхдэд эмийн тунг тооцох олон арга томьёо байдаг. Тухайлбал: Хүүхдийн насны үе шат, жин, биеийн гадаргуу, бүтэц үйлийн онцлог харгалзан эмийг тунлах хүчнээр тооцох арга нас Тунлах хэмжээ 0-1 нас 1,8 1-6 нас 1,6 6-10 нас 1,4 10-14 нас 1,2 14 дээш нас 1,0 том хүнтэй адил
15. Биеийн жинд харьцуулан эмийн тунг тооцох томьёо Жкг ДХ= 70* Дт Дх- хүүхдийн тун Ж- хүүхдийн жин, кг Дт- Том хүний дундаж тун 70- тогтмол тоо
16. Хүүхдийн насанд тохируулан эмийн тунг тооцох томъёо Н ДХ=Н+12 *Дт ДХ- 1-12 настай хүүхдийн тун Н- Хүүхдийн нас жилээр Дт- Том хүний дундаж тун 12- тогтмол тоо
17. Хүүхдийн биеийн гадаргууд эмийн тун тооцох томъёо S(m2) ДХ= 1,73 * ДТ Дх- Хүүхдийн тун S-м2 Хүүхдийн биеийн гадаргуу Дт- насанд хүрэгчдийн дундаж тун 1,73- насанд хүрэгчдийн биеийн гадаргуу
18. Насанд хүрэгчдийн тунгийн хувиар тооцох Нас Насанд хүрэгчдийн тунгийн хувь 0-3 сар 2,5% 4-6 сар 5% 7-9 сар 7,5% 10с-2нас 10% 3-4 нас 20% 5-6Нас 30% 7-10 нас 40% 11-12 нас 13-14 нас 50% 60% 15-16 нас 70% 17-18 нас 80% 19-20 нас 90% 21-22 нас 100%
19. Насанд хүрэгчдийн тунгийн нэгжид харьцуулан тооцох Хүүхдийн нас Насанд хүрэгчдийн нэгжтэй харьцуулбал Нярай 1|40 6 сар 1|20 12 сар 1|12 2 нас 1|10 3 нас 1|8 4 нас 1|6 5 нас 1|5 6 нас 1|4 8-10 нас 1|3 12-14 нас 1|2 15-16 нас 3|4
20. Биеийн гадаргуу, нас,жин, өндөрт эмийн тунг тооцох арга. Н.П.Елинов, Э.Г.Громово 2000 нас Биеийн жин кг Өндөр см талбай Хуви ар Хэс- гээр Дутуу нярай 1-2 50 0,1-0,15 - Гүйцэд нярай 3-4 50 0,23 12- 12,5 - Хөхүүл нас 1сар 4,1 55 0,26 14,5 - 3 сар 5,6 59 0,32 18 0,18 |1|6| 1нас 10 76 0,47 25 0,25 |-1|4| Сургуулийн өмнөх нас 18 108 0,73 40 0,4 |-3|5|
21. Нүдэнд тос түрхэх 1.Гараа угаана. 2.Толгойг бага зэрэг гэдийлгэнэ. 3.Нэг гартаа эмээ тагийг онгойлгон бариад нөгөө гараар зовхийг нээж ховил үүсгээд жоронд бичигдсэн хэмжээгээр ховилд зөөлөн шахаж түрхэнэ. 4.Нүдийг хоёр минут орчим анина. Илүүдэл тосыг алчуураар арчиж авна
22. Нүдэнд эм дусаах 1.Гараа угаана. 2.Өвчтөнөө дээш харуулан хэвтүүлээд дусаагуурын тагийг нээн дусаахад бэлтгээд доод зовхийг татаж ховил үүсгэн дусаагуураа нүдэндээ хүргэлгүйгээр эмийг жоронд бичигдсэн хэмжээгээр дусаана. 3.Хоёр минут орчим нүдийг зөөлөн аниулна. 4.Илүүдэл шингэнийг цэвэр алчуураар арчина.
23. Чихэнд эм дусаах . Савтай дусаалгыг халуун гараар атгаж бага зэрэг бүлээсгэнэ. 2. Толгойг хажуу тийш хазайлгах буюу эсвэл хажуугаар нь хэвтүүлээд чихний дэлбээг зөөлөн татаж чихний нүхийг чөлөөтэй болгоод жоронд бичигдсэн хэмжээгээр эмийг дусаана. 3. Хэрэв нөгөө чих рүү мөн эм дусаах бол тэр байрлалд нь таван минут орчим хүлээсний дараа нөгөө чихэнд дусаана.
24. Хамарт эм дусаах 1. Эхлээд нусыг нийлгэж хамрыг цэвэрлэнэ. 2. Өвчтөн сууж сайтар гэдийнэ. 3. Дусаагуурт эмийг соруулна. Хэрэв эм бэлэн дусаагуур бүхий саванд савлагдсан бол тагийг авч бэлтгэнэ. 4. Дусаагуурыг хамрын нүхэнд нэг см орчим оруулан жоронд заасны дагуу эмийг дусаана. 5. Дараа нь толгойг өвдөгний хооронд хүртэл бөхийлгөн хэсэг зуур суулгана. 6. Хамрын нөгөө нүхэнд эм дусаах бол дээрхи үйлдлийг давтан хинэ.
25. Лаа хэлбэрийн эмийг шулуун гэдсээр хэрэглэх Гараа угаана. 2. Лааг савнаас гарган / хэрэв зөөлөрсөн бол хөргөгчинд хийх буюу хүйтэн усанд барьж хатуувтар болгосны дараа гаргана/ хүйтэн усанд норгоно. 3. Нэг талаараа хэвтэн дээд талынхаа хөлийг өвдгөөрөө нугалаад лааг анус руу аажим эргүүлж оруулна. 4. Хэвтээгээрээ цөөн минут байна. 5. Гараа угаана. - Нэг цагийн дотор хүндээр бие засаж болохгүй.
26. Эмийг гэртээ хэрхэн зөв хадгалах вэ? Эмийн чанар , үйлдэл ба хортой нөлөө нь эмийг зөв хадгалсан эсэхээс ихээхэн шалтгаалдаг учир та дараахи зөвлөмжийг анхаарна уу? 1. Эмийг сэрүүн, харанхуй газар хадгална. 2. Эмийг хүүхэд авч болохгүй газар хадгална. 3. Эмийн санд найруулсан уусмал эмийг 4 хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй. 4. Нэр, тун хэмжээ, хадгалах хугацаа нь тодорхойгүй ба хугацаа дууссан эмийг бүү хадгал. 5. Эмийг гэртээ нөөцлөн хадгалах шаардлагагүй
27. Халуун бууруулах ,өвчин намдаах эмүүд: 1.Парацитомал /500мг/ таб, хүүхдэд : 10-15мг/кг жинд бодож 6 цагаар хэрэглэнэ Жнь: 10 кг- тай хүүхдэд 100-150 мг-аар 1 удаад уулгана ,халуун буухгүй бол 6 цаг болоод давтан өгнө . Параденк лаа :125мг-тайг 2сараас-1,5н –тай хүүхдэд шулуун гэдсээр хийнэ . 1,5н -5 нас хүртэл250 мг-аар 6-8 цагаар хэрэглэнэ. Парацитомал нь: А.Халуун бууруулна . Б.өвчин намдаана . В .үрэвслийн эсрэг үйлчилгээтэй .
28. 2.Ибупрофен денк 400мг-тай таблеткаар байдаг *халуун бууруулна *үрэвслийн эсрэг *өвчин намдаах гурвалсан үйлчилгээтэй .Хүүхдэд 5-10 мг/кг жинд бодно, 6-8 цагаар өгч болно .Жнь: 10кг жинтэй хүүхдэд 50-100 мг-ийг 1 удаад өгнө.Хоногийн тун нь 10 кг-тай хүүхдэд 200-300мг болно . Нурофений сироп-ибупрофены шингэн хэлбэр юм .100мг/5мл-тай байдаг . 3-6 сартай хүүхдэд 2,5мл-ээр 3 удаа 6-12сартай хүүхдэд 2,5мл 3-4 удаа 1-3настай хүүхдэд 5мл-ээр 3 удаа 4-6 настай хүүхдэд 7,5-аар 3 удаа 7-9 настай хүүхдэд 10 мл-ээр3 удаа 10-12 настай хүүхдэд 15мл-ээр3 удаа
29. Халуун бууруулахад : Литический смесийг хэрэглэдэг . Л/с нь 2 янз байдаг . 1. димедрол 1,0 2. димедрол 1,0 анальгин 1,0 анальгин 1,0 амнизин 1,0 новокайн 3,0 новокайн 4,0 Хүүхдэд 0,2 мл/кг жинд бодож булчинд тарина .
30. Үүсгэгчийн эсрэг эм : Амоксициллин -таб болон сироп хэлбэрээр байна .-15мг/кг-аар өдөрт 3удаа өгнө . Жнь: 8кг-тай хүүхдэд 120мг-аар 3удаа уулгана . Сиропоор :125мг/5мл-тайг 5мл-ээр 3удаа уулгана . Ампициллин :- Уухаар 25мг/кг –аар 4 удаа - тариагаар 50мг/кг-аар 6 цаг тутамд булчинд хийнэ Жнь: 5кг жинтэй хүүхдэд уухаар 125мг-ийг 4 удаа уулгана . 5кг жинтэй хүүхдэд тариагаар булчинд 250мг-аар 6 цагаар тарина .
31. Эритромицин шахмалаар ,сиропоор 12,5мг/кг- аар бодож өдөрт 4 удаа уулгана .Жнь:10кг-тай хүүхдэд 125мг-аар 4удаа уулгана .Хөвмөлөөр: Макропен нь 175мг/5мл-ээр байна . 5кг хүртэлх жинтэй хүүхдэд - 2x3,75мл/131,25мг/ 10кг хүртэлх жинтэй хүүхдэд -2x7,5мл/262,5мг/ 15кг хүртэлх жинтэй хүүхдэд -2x10 мл /350мг/ 20 кг хүртэлх жинтэй хүүхдэд -2x15 мл/525мг/ 30 кг хүртэлх жинтэй хүүхдэд - 2x22,5мл/787,5мг/ бодож өгнө .
32. Кларитромицин шахмал ,болон сиропоор хоногийн тун 15мг/кг жинд бодож 1/ 2 удаа уулгана .Жнь: 8 кг жинтэй хүүхдэд 120 :2=60мг-аар 12 цагаар 2 даа уулгана Хөвмөлөөр: Фромилид нэрээр 125мг/5мл байна 8-11 кг жинтэй хүүхдэд 2,5 мл-ээр 2 удаа 12-19 кг жинтэй хүүхдэд 5 мл-ээр 2 удаа 20-29 кг жинтэй хүүхдэд -7,5 мл-ээр 2 удаа 30-40 кг жинтэй хүүхдэд -10 мл-ээр 2 удаа уулгана . Ципрофлоксацин шахмалаар хоногийн тун 10- 15мг/кг жинд бодож1/ 2 ээр 2 удаа уулгана . Жнь: 6 кг жинтэй хүүхдэд 90мг:2=45мг-аар бодож 2 удаа уулгана.
33. Цефазолин –Хоногийн тун 50-100мг/кг жинд бодож 4-6 удаа булчинд хийнэ. Цефотаксим-25-50 мг/кг жинд бодож 2-3 удаа булчинд тарина . 1 удаагийн тун юм . Гентомицин 7,5 мг/кг жинд бодож 1-2 удаа булчинд хийнэ .Хоногийн тун . Азитромицин 15 мг/кг-аар хоногт 1 удаа хэрэглэнэ . Хоногийн тун .
34. Таталтын эсрэг эм: Диазепам 10мг/2мл Шулуун гэдсээр -0,5мг/кг жинд бодож хийнэ Жнь: 10 кг жинтэй хүүхдэд хийхдээ: 2мл:10мг=0,2мл 10кгx0,5мг=5мг 0,2млx5мг=1мл хийнэ 3кг жинтэй бол-0,3мл 7кг жинтэй бол -0,7мл 20 кг жинтэй бол -2 мл-ийг бүгдийг хийнэ в/м хийхдээ дээрхи хэмжээг 2-т хувааж хийнэ . 02-03 мг/кг жинд бодож в/м хийнэ .
35. Таталтын эсрэг Фенобарбитал -15мг/кг-д бодож в/в,в/м хийнэ .Хэрвээ таталт үргэлжилвэл 30 минутын дараа 10 мг/кг-аар бодож хийнэ .Уухаар тогтоох тун 2,5-5мг/кг –аар өгнө . 200 мг/мл тариагаар ,100мг-тай таблеткаар байдаг .
36. Гуурс тэлэгч эм: Сальбутамол 4мг-тай шахмал 2-11 сартайд 1мг-аар 6-8 цагаар уулгана. 1-4 насанд 2мг-аар 6-8 цагаар уулгана . Цацлагаар :200мкг/2 тун 4 цагаар . Эфинефрин гуурс тэлэгчээр хэрэглэвэл : 1мг/мл –тарианаас 1: 1000 уусмалаас 0,01мл/кг-аар бодож арьсан дор нь хийнэ .Дээд тун нь 0,3мл хүртэл арьсан дор 1мл-ийн тариураар тарина .Вирусын хүнд бачуурлын үед 6кг-аас 30 кг хүртэл жинтэй хүүхдэд 2мл-ийг в/в,в/м ,п/к хийнэ Адреналин-ийг хүүхдийн нас тутамд 0,1мл-ээр в/вдуслаар, в/м ,п/к хийнэ .
37. Бусад эмүүд : Дексаметазон 4мг/мл ердийн тун нь-0,2мг/кг ,дээд тун нь-0,6 мг/кг байна . 8кг-тай хүүхдэд яаж хийх вэ 1мл:4мг=0,25 мл 8кг x 0,6=4,8мг 4,8x 0,25=1,2 мл-ийг хийнэ . Метоклопрамид :шахмалаар 10мг тарилгаар 5мг/мл 0,1-0,2 мг/кг-аар 8 цагаар хэрэглэнэ .Жнь:10 кг- тай хүүхдэд 1-2мг аар 8 цагаар уулгана. .Хоногийн тун-3-6 мг байна .
38. Морфин гидрохлорид 1%-1мл ампул,5,10,30 мг шахмалаар 10мг/1мл . ш/г ,арьсан дор ,в/м ,в/в Заалт :1.Бүх төрлийн гэмтэл бэртлийн үед үүссэн хүчтэй өвдөлт болон өвдөлтийн шокод орсон үед Зүрхний шигдээсийн үед Их хэмжээг хамарсан түлэгдэлтийн үед Хорт хавдрын хүчтэй өвдөлтийн үед Эсрэг заалт : 2 нас хүртлэх хүүхдэд хэрэглэхгүй Тун :0,1-02 мг/кг –аар бодож 2-оос дээш насанд хэрэглэнэ . Ж нь: 10 кг-тай хүүхдэд 10кгх0.1=1мг .уул эм нь 1мл-дээ 10 мг байх тул 1мг-ийг авахын тулд 1мл:10мг =0,1 мл-ийг авна .Шаардлагатай бол 4 цагаар давтана .
39. Трамадол 100 мг/2мл ,0,05капсул,0,1 лаа, уулгах ,ш/гэдсээр ,в/в ,в/м Заалт :1.хорт хавдар 2 .Зүрхний шигдээс Бэртэл гэмтэл Мэдрэлийн гэмтэл Эсрэг заалт : 2 нас хүртлэх хүүхдэд хэрэглэхгүй Тун :2-14 насны хүүхдэд 1-2 мг/кг-аар бодно. Дусал хэлбэрээр хэрэглэх нь илүү тохиромжтой . Хоногийн тун нь :4-8 мг/кг байна .Ж нь :10 кг-тай хүүхдэд 10 кг х1 мг= 10 мг 2 мл:100= 0.02 мл 10мгх0.02=0.2 мл болно .
40. Фуросемид –Зүрхний дутагдлын үед 1-2 мг/кг-аар 12 цагын зайтай хэрэглэнэ . 20 мг-тай шахмал , 10мг/мл-ампултай байдаг .Жнь: 10 кг-тай хүүхдэд 10кгх1 мг=10 мг . 20мг:10 мг=2 Уухаар 2 хувааж өгнө . 1мл:10мг=0.1мл 10кгх1мг=10мг 10мгх0.1мл=1мл Эндээс 10 кг-тай хүүхдэд уухаар 10 мг-ийг өгнө ,тариагаар 1 мл-ийг в/в хийнэ
41. Метоклопрамид –Янз бүрийн шалтгаанаар огих ,бөөлжих,зогисуулах үед хэрэглэнэ . 100мг-тай шахмал ,5мг/мл-тай тариа, в/в,в/м ,уухаар хэрэглэнэ .Тун 0,1- 0,2мг/кг –аар 8 цагаар хэрэглэнэ. 6 сар хүртэлх хүүхдэд хэрэглэхгүй .10-20 кг-тай хүүхдэд ¼ -ээр өгдөг , 05мл-07мл- ээр в/в,в/м хийнэ .
42. Хлорфенамин –харшил намдаах . 4мг–тай шахмал ,10 мг/мл тун шилэнд савлагдсан . 2-6 настай хүүхдэд 1 мг-аар 4-6 цагаар ууна . 6-12 насанд 2мг-аар 4-6 цагаар ууна . ВИРУСЫН эсрэг ,дархлаа дэмжих эмүүд : 1 .Виферон лаа ,150000 ед ,500000ед –ээр байдаг 12 цагаар 2 удаа 5 хоног хэрэглэнэ .6 сараас 3 нас хүртэл 150000ед –ээр 12 цагаар шулуун гэдсээр хийнэ .
43. Анаферон детский тун нь 2 сараас 3 нас хүртлэх хүүхдэд ижил хэрэглэнэ . Эхний өдөр 30 минутын зайтай4 удаа , үлдсэн цагт нь 3 удаа бүгд 7 таблеткийг хэрэглэнэ .Дараагийн өдрөөс 1 таб –аар 3 удаа хэрэглэнэ .Өвчин намдтал хэрэглэж болно . .
44. Гроприносин 500мг –тай таблеткаар байна. Хүүхдэд 50 мг/кг-аар бодож 3 удаа өгч болно.
45. Анхаарал тавьсанд баярлалаа
Хүүхдийн мэргэжилтэн Р.Адьхүү

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!