Шүүх хуралд нүүрээ хэт будаж ирсэн T.O.P шүүмжлэлийн бай болов

🕔 2017/06/30 11:48
Шүүх хуралд нүүрээ хэт будаж ирсэн T.O.P шүүмжлэлийн бай болов
БНСУ-ын "Биг Бэнг" хамтлагийн дуучин асан Чой Сун Хюн буюу Т.О.Р-д холбогдох марихун хэрэглэсэн гэх хэргийн анхны шүүх хурал өчигдөр болсон билээ. Гэхдээ дуучны шүтэн бишрэгчид, үзэгчдийн хувьд шүүхээс гарах шийдвэр, дуучны уучлалт гуйлт зэргээс илүү нүүрэндээ иж бүрэн будалт хийлгэсэн байсан нь илүү ярианы сэдэв болсон байна. БНСУ-ын сайтуудад тавигдсан мэдээллийн доор дуучны энэ байдлыг сайшаасан гэхээсээ илүү шүүмжилсэн сэтгэгдлүүд тавигджээ.
Шүүх хуралд нүүрээ хэт будаж ирсэн T.O.P шүүмжлэлийн бай болов
"Энэ бүхний эцэст тэр бүтэн нүүр будалттай Шүүхийн танхимд орж ирлээ гэж үү. Тэр үнэхээр галзуурсан бололтой”, "Тэр шүүхийн өмнө ч үнэн төрхөө нууж байна. тэр үргэлж л сайтар бэлдсэн, тавилттай зургууд авахуулдаг байсан. тэр ер нь үнэндээ хэн юм бэ” гэх зэрэг сэтгэгдлүүд хөвөрчээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!