ЗАР »
ЯЛАГЧГҮЙ СОНГУУЛЬ
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч тодорсонгүй. Хуулийн дагуу нийт сонгогчдын 50+1 хувийн хэмжээний санал нэр дэвшигч ялалт байгуулах ёстой.
Гэвч нэр дэвшигчдийн тухайд урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411159, АН-наас нэр дэвшигч Х.Баттулга 517330, МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатар 409777 сонгогчийн санал авсан үзүүлэлтэй байна. Говь-Алтай, Завхан аймгаас тус тус нэг хэсгийн хорооны урьдчилсан дүн мэдээлэл хараахан ирээгүй байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хорооны хамгийн сүүлд хийсэн мэдээллээр нийт сонгогчийн 66.54 хувь нь саналаа өгчээ. Тодруулбал, нийт 1.9 сая сонгогчийн 1.3 сая нь нэр дэвшигчдэд саналаа өгчээ.
Иймээс Сонгуулийн төв байгууллагаас дахин сонгуулийн тов тогтоохоос өөр гарцгүй болсныг тодотгон хэлсэн. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар аль нэг нэр дэвшигч сонгогчдын олонхийн санал аваагүй тохиолдолд дахин санал хураалт явуулах бөгөөд холбогдох байгууллага 14 хоногийн дотор хугацааг товлох заалттай. Иймээс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөхөөр болж байна. Санал хураалтын урьдчилсан дүнгээр АН-наас нэр дэвшигч Х.Баттулгатай МАН-ын нэр дэвшигч М.Энхболд нар санал хураалтыг тэргүүлж яваа юм.
Эх сурвалжийн мэдээллээр албаныхан дахин сонгуулийн товыг ирэх сарын 7-нд хийхээр ярилцаж байгаа аж.

Эх сурвалж: П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!