Өмгөөлөгч Г.Батбаярын ой санамж нь зүгээр байгаа даа

🕔 2017/06/09 10:13

Өмгөөлөгч Г.Батбаярын ой санамж нь зүгээр байгаа даа

Өмгөөлөгч гэхээсээ илүүтэй 50 саяын Г.Батбаяр гэж ярих хүмүүс цөөнгүй болжээ. Ямар нэгэн хэргийг өмгөөлж, хууль эрхзүйн тусалцаа үзүүлсэн нь тун эргэлзээтэй. Сайд асан Х.Тэмүүжингийн "сайн дүү” Г.Сарангэрэлийг өмгөөлж анх нэр нь тодорсон гэхэд болно. Г.Батбаярыг тэр л үеэс эхлэн танихгүй, мэдэхгүй хүнгүй болсон. Задарч яваа өсвөр насны охин гэдэг ойлголтыг олон нийтэд өгчихөөд шоронд явуулсан даа хөөрхий. Энэ ч яахав. Нялх охиныг өмгөөлж чадсангүй. Нялхаар нь шоронд явуулсан гэж ойлгоод орхиё. С.Амармандахыг өмгөөлж байгаа нэртэй худал мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллээр цацаж хөрш хоёр улсын харилцаанд сэв суулгах шахсан хэрэг бас түүний нэгэн шоуны өрнөл хэсэг болоод өнгөрсөн.

Ер нь хараад байхаар Г.Батбаяр өмгөөлөгч гэхээсээ илүүтэй холион бантан хутгагч шиг санагдаад байгаа. Нэг хэсэгтэй чимээ аниргүй байсан Өмгөөлөгч Г.Батбаяр эрхээ хамгаалсан хүүхдүүдийн эсрэг сургуулийн удирдлага, багш нарыг нь өмгөөлөгч болон нийгэм даяар шуугиулсан мэдээлэл цацаж эхэлсэн. Ер нь тэрээр өөрийн эрх үүргээ хэтрүүлэн ашиглаж, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг дарамталсан ч гэх яриа байгаа. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдсэн зүйлгүй сургуулийн захиралыг нь халсан төдий л өнгөрч байгаа. Гэхдээ энэ бүхэн эрхэм өмгөөлөгч Г.Батбаярт бол ашигтайгаар эргэсэн.  50 саяын өмгөөлөгч үнэ хүндтэй мэтээр нийгэмд ойлгогдож  яригдсаар л байна .

Түүнд олны танил болж, од болон гялалцаж л байвал хаана ямар бантан хутгах нь No Problem байдаг бололтой юмсанж. Өөрийгөө тэрбумтан хэмээн зарлаж, өдөр алгасахгүй телевиз, сонин, цахим хуудаснаа ярилцлага өгч, өмнө нь ярьж байснаа булзайруулж яваа түүнийг нөгөө солонгос кино дээр гардаг шиг машинд мөргүүлээд ой санамжаа алддаг шиг тэр одоо ой санамжаа алджээ гэхээс өөрөөр юу гэж ч дүгнэх билээ дээ.

Ийм дүгнэлт гарсан нь бас учиртай. Тэрээр ТВ-ийн ярилцлаганд орохдоо орлогын арван хувь болох 108 сая төгрөгийн татвар төлсөн гэж мэдэгдсэн хэрнээ "намайг тэрбумтан өмгөөлөгч гэж доромжилж байна” гэх жишээтэй. Ой санамж нь ороод л, гараад л байгаа биз. Яг үнэндээ тэрбумтан өмгөөлөгч гэдэг мэдээлэл өөрийнх нь туг.мн сайтад л анх нийтлэгдэж хэвлэл мэдээлэл болон олон нийтэд ил тод болсон. Бодвол тэрбумтан гээд бичүүлчихээр нөгөө ОДболох замналд л эерэг нөлөө үзүүлнэ гэж бодсон байх л даа. Хачирхалтай нь өөрийгөө тэрбумтан гэж өргөмжлөөд маргааш нь хэвлэлийн хурал зарлаж намайг гүтгэж, доромжиллоо гээд яриад явж байгааг нь юу гэж ойлгох бэ?

Ийм хүнээс чинь яаж хууль зүйн зөвлөгөө авч, асуудлаа өмгөөлүүлнэ гэж бодоход бэрх. Ер нь ийм өмгөөлөгчтэй бол хичнээн миний зөв байсан ч буруудаж, шийтгүүлж мэдэхээр байгаа юм. Одоо магадгүй энэ хүний орон гаран яриаг сонссон хүмүүс тийм бодолтой болж байгаа байх.

Сүүлийн үед өөрийгөө хэт өргөмжилсөн, олон нийтэд ямар хамаагүй аргаар танигдах гэсэн сүржин төрхтэй, даржин чадвартай өмгөөлөгч нар олширсон гэх шүүмжлэл хуульчдын дунд газар авах болсон нь өмгөөлөгч Г.Батбаярын гавьяа гэхээс… Хуульч хүн байж хамар дор хагархай гэгчээр  баримт нотолгоогүй юм энд тэнд очиж хамаагүй бурж болохгүй гэдгийг мань өмгөөлөгч мэддэг л баймаарсан.  Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргино гэгчээр Монголын олон зуун өмгөөлөгчид Г.Батбаяр мэтийн хуулиа үл тоодог болчимгүй, үл бүтэх хүмүүсийн өмнөөс нүүрээ улалзуулж ичих шиг хэцүү юм байхгүй биз. Өмгөөлөгч Г.Батбаярыг түр хугацаанд ой санамжаа алджээ гэж дүгнэхээс. Ой санамж нь хэзээ нэгэн цагт сэргэвэл түүнийг шоучин уу? жинхэнэ өмгөөлөгч байсан уу? гэдэг нь харагдах биз ээ.

Сэтгүүлч Ч.Зэвэг


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!