ХӨВСГӨЛИЙН 3068 ХҮНИЙ ХАЛАМЖИЙН НЭМЭГДЭЛ ХААЧИВ

🕔 2017/06/05 10:44

ХӨВСГӨЛИЙН 3068 ХҮНИЙ ХАЛАМЖИЙН НЭМЭГДЭЛ ХААЧИВ

Монгол Улсад халамжийн үйлчилгээ авдаг олон мянган иргэн бийХөгжлийн бэрхшээлтэйолон хүүхэдтэйасрагчаа алдсанэмзэг бүлгийн гээд дотроо олон төрөлТэдний олонхид нь төрөөс олгож буй тусламжүйлчилгээ амьдралынх нь гол эх үүсвэр гэдэгтэй маргаж болохгүйГэтэл эдгээр эмзэг бүлгийн иргэдтөрөөс олгож буй халамжийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй зөрчил зарим аймагт байдаг юм байнаМонголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбартөвийнхөн "Зууны мэдээ” сонинд хандлааТэд өмнөх Засгийн газрын үед Хөвсгөл аймгийн эмзэг бүлгийниргэд халамжийн үйлчилгээг дутуу авдагхаламж хүртэх ёсгүй иргэд хүртдэг зэрэг олон зөрчлийгхолбогдох хяналтын байгууллагууд илрүүлсэн баримтыг үндэслэл болгосон байв.

ХАЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН 53 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ

Засгийн газрын 2015 оны 53 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2015 оныхоёрдугаар сарын 1-нээс эхлэн сард 126500 төгрөгөөрасаргааны тэтгэмжийн хэмжээг сард 58000 төгрөгөөртог­тоос­ныг тухайн үеийн Хүн амын хөгжилнийг­мийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгаж бай­лааНэгёсондоо халам­жийн тэтгэвэрасаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлсэн билээТэгвэл Засгийн газрын 53 дугаар тогтоол хугацаандаа хэрэгжээгүй болохыг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналтаудитын албанаас 2016 оны зургадугаар сард хий­сэн шалгалтын үеэр илрүүлжээТод­руул­балХөвсгөл айм­гийн Нийгмийнха­ламж үйлчилгээний хэлтсийнхэн Засгийн газрын тогтоол батлагд­санаас хойш 3068 иргэнд олгогдох ёстойнэмэгдэл 27033050 төгрөгийг нэг жил буюу таван сарын хуга­цаа­гаар олгоо­гүй ажээЗөвхөн аудитындүгнэлтээр ч бус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ийм зөрчлийг илрүүлсэн гэж байнаМөрөн сумандгэхэд нэг жил найман сарын хугацаагаар халамжийн тэтгэвэр 89 хүний 1023500 төгрөгхаламжийн тэтгэмж 133 хүний 686400 төгрөгийн нэмэгдлийг олгоогүй болохыг тогтоожээХүртэх ёстой эзэд нь энэхүү мөнгөөавсан ууавч чадаагүй бол хэний халаасанд оров?

НАС БАРСАН ИРГЭДИЙН НЭРЭЭР МӨНГӨ АВДАГ УУ?

Түүнчлэн эмзэг бүлгийн иргэд бэлэн мөнгөний халамжаас гадна хөнгөлөлттэйүнэ төлбөргүй авдаг эд зүйлахуйн хэрэглээ ч байдагТус аймагт 2015-2016 оны хооронд 19 сумын 1141 иргэн харааны шилконтакт линзхийлгэжээЭнэ үйлчилгээг Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Д.Дуламжав "Сэрмэг” гэхкомпанитай гэрээ байгуулжэмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн байнаХөвсгөл аймгийн Санхүүгийнхяналтаудитын албаны шалгалтаар дээрх 1141 иргэн үйлчилгээ авсан талаарх баримтжуулсан гарын үсэгзураагүйзөвхөн "Сэрмэг” ком­па­нийн захирал Н.Нямдоржийн гарын үсэгтэйгээр сум­дын ахмад настанхөгж­лийн бэрхшээлтэй ир­гэдийн нэрсийн жаг­саалтнэхэмжлэлээр сан­хүү­жилтийг шилжүүлжээГэтэлэдгээрээс 27 ахмад настанхөгжлийн бэрх­шээлтэй иргэнд харааны шил болон линзийг аваагүйГалт сумын 14 иргэнд линз хийгээгүйзөвхөн харааны шил хийсэнзарим хүний хараанд таарахгүй шил олгосонбүрэнхараагүй хүнд ч шил олгосон зэрэг нь тогтоогдсон байнаГэтэл харааны шиллинз­ний төлбөр тооцоогтэдэнд хүргэсэн болгож компани санхүүжилтээ авчихсан байгааг юу гэж ойлгох вэ.

Үүнээс гадна жирэм­сэн болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмжтүлшний хөн­гө­лөлтасаргаанытэт­гэм­­жүүд байгаа онох­гүйгээр олгогдсон зөрч­лийг ч мэргэжлийн бай­гуул­лагаас тогтоожээТу­хайл­балжилд нэг удаа олгогдох хуультай түлш­­ний хөнгөлөлтийг хоёр удаа авсан иргэдийн тоо ч тус аймагт олнооргар­чээТүлшний хөн­гө­лөлтөөс гадна орон сууц­ны хөнгөлөлтийг ч давхардуулж олгосон зөрчлийгхяналтын бай­гууллага нэрлэсэн байнаЯлангуяа асар­гаа­ны тэтгэмжийг хууль бусаар авдаг хүн олонбайгаа бөгөөд энэ төрлийн зөрчлийг сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн дарга ч өөрөө гаргажээХаламжийн тэт­гэвэр тогтоолын сунгалт хийгдээгүйсар бүр олгохгүйгээс нөхөн олгосон нь тухайн сардхоёр удаа олгогдсоноор бичигддэгНас барсан иргэдийн нэрээр мөн­гө идсэн зөрчил халам­жийнх­ны дундгарч цагдаашүүхдээ тулсан тохиолдол бийТэгвэл Хөвсгөл аймагт ч ийм тохиолдол бай­даг бололтойАйм­гийн Санхүүгийн хяналтаудитын ал­ба­­ны шалгалтын яв­цад нас барсан иргэ­дийн гэрчилгээг ар­хивтшилжүүлдэггүй то­хиолдол олон гарчээХаламжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрсийг архиваасхасах­гүй­гээр ха­лам­жийн тэт­гэвэртэтгэмжийг нь үргэлж­лүүлэн авсан тохиолдол байгааг дээр дурдсанХүүхдийн төрсний гэр­чил­гээхүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тодор­хой­лолтгүйгээр 64 хүнд тэтгэмжолгосон нь бас л эргэлзээтэй болохыг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэс­ний холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийн тэргүүн С.Отгонцагаан онцолж байлаа.
С.ОтгонцагаанЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭД МАШ ОЛНООР ХОХИРЧ БАЙНА

Төрөөс олгож байгаа ха­ламжийн мөнгө, түү­нийг орлуулсан бүтээг­дэ­хүүнийг эздэд нь хүр­гээ­гүй, хугацаа хожимдуулсан зөрчил өнгөрсөн Засгийн үед буюу 2012-2016 онд гаарсан болохыг ч тэрээр хэлж байна. Зөвхөн энэ төрлийн зөрчлөөр зог­сохгүй Нийгмийн халамж үйлчилгээний албаны зөрчил гаргасан хүмүүс хариуцлага хүлээдэггүй, төрийн албыг садан төр­лийн холбоотой хүмүү­сээр өргөжүүлсэн тухай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл онцлон дурдаж байсан юм. Үүний гороор ашиг сонирхлын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжээр ажил, үйлчилгээг гүйцэт­гүүлэх гэрээ байгуулсан болохыг ч ярьж байв. Тэд энэ төрлийн зөрчлийг илрүүлж, холбогдох хү­мүүст шаардлага тавихад хүлээж авдаггүй гэж байна. Энэ тухай тус төрийн бус байгууллагын тэргүүн С.Отгонцагаан "Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сумдын Амь­жир­гааг дэмжих зөв­лөлийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханга, зөвлөлийн гишүү­дийг сургахыг заасан байдаг. Гэтэл энэхүү үйл ажил­лагааг сумдад алдагд­санаар учраа олохгүй яваа эмзэг бүлгийн иргэдийг хүртэх ёстой халамж үйлчилгээнээс хасдаг, олон дахин явуулж хохироодог, доромжилдог явдал 2012-2016 онд гаар­сан. Энэ дутагдлаа ал­ба­ныхан компьютерийн прог­рамм руу чихдэг. Ер нь Мөрөн сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэл­дэхүүнийг эргэн харж чадавх­­жуулах шаард­лага­тай. Энэ мэтчилэн маш олон зөрчил Хөвсгөл айм­гийн нийгмийн ха­ламж үйл­чил­гээний сал­барт байна. Үүнээс болж эмзэг бүлгийг иргэд маш олноор хохирч бай­гаа нь харамсалтай. Үүнийг салбарын сайд Н.Номтойбаяр анхаа­рал­даа авч шийдвэрлэж өгнө гэ­дэгт найдаж байна” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Б.Заяа



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!