Энэ өдрийн зурхай /2017.05.31/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 6. Буд гараг. Үнэг одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, шар морь өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Төмөр
Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр та ажлаасаа илүү гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Таны амжилтад хүрэх зам найз нөхөдтэй чинь салшгүй холбоотой. Тиймээс та болж өгвөл хэнийг ч битгий гомдоогоорой. Санхүүгийн ажил тогтвортой сайн явагдана. Ашиг орлого их авчрах төсөлд мөнгөө оруул. Ажил хэрэгт чинь бага зэрэг өөрчлөлт орох болно. Та бэлэн байх хэрэгтэй. Гэртээ хайртай хүмүүсээ бүгдийг урь.
ҮХЭР (4/20-5/20)
Шинэ санаа сэдэн шинийг эрэлхийлэгч зан чанартай хүмүүс хачин жигтэй алхамууд хийнэ. Хайнга залхуу байдлаас ангижир. Та гадаад байдлаараа сайхан байгаа ч ядарч, дарамтыг мэдэрнэ. Энэ нь өмнөх өдрийн байдлаас болж байгаа бөгөөд таагүй үйл явдлыг мэдэрнэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эргэлзээ, үг итгэлцэл, хардалт төрж магадгүй. Чухал шийдвэр гаргаж, гэрээнд гарын үсэг зурж болохгүй. Гэрийн ажлаа л хий. Үе мөч, нуруу өвдөж болзошгүй. Хүүхдүүдэд өвчин тусч болзошгүй. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчид рүүгээ анхаарлаа сарниулж хэрэггүй. Учрах бэрхшээлээс бүү ай. Хайр сэтгэл, уран бүтээл, ажил дээр таныг амжилт хүлээж байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бий болсон харьцаагаа дүгнэн шинжилж, хамтрагчдаа өндөр шаардлага тавьсны хэрэггүй. Муу мэдээ гэр бүлийн байдлыг хурцатгана. Хүмүүсийн эрүүл мэнд тогтвортой байна. Аливаа зүйлийг шинээр эхлэх нь эргэлзээтэй үр дүнд хүргэж болзошгүй. Санхүүгийн байдал тань өөрчлөгдөмтгий байна.
АРСЛАН (7/23-8/22)
Сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Гутарч гунисан байдал бие организмд тань сөргөөр нөлөөлнө. Сэтгэл зовоосон асуудал гарч болзошгүй. Цэвэр агаарт зугаал. Байгалийн сайханд очиж амрахыг хичээ. Ойр дотны хүмүүс тань таныг хайрлан халамжилж, гэр оронд тав тухтай орчныг бүрдүүлнэ.
ОХИН (8/23-9/22)
Идэвхтэй, бүтээлч өдөр. Гэрээ хэлэлцээр хийх, чухал асуудлыг шийдэхэд муу. Хөндлөнгийн хорт нөлөө их байна. Ажил дээрээ алдаа гаргаж, түншийн итгэлийг буруу дүгнэснээс ойрын хүмүүстэйгээ маргалдаж магадгүй. Зөн билэгтээ итгэж, хөндлөнгийн зөвлөгөөг бүү сонс. Та өөрөө өөртөө тусалж чадна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Жинлүүрийнхэний зорилго нь оюуны эрэлт хайлт өргөссөн, зөн билиг хөгжсөнтэй холбоотой байх бололтой. Та хүн нэг бүрд жинхэнэ мэргэн ухааныг нээж өгөн, ойр дотныхоо хүмүүсийн эрх ашгийн төлөө өөрийгөө золиослох чадвартай байна. Гэвч ойр дотныхоо хүний тусын төлөө өөрийгөө бие хүний хувьд үүсгэн, бусдын бодол санааг дагаж, өөртөө зохиогүй ахуй байдлын төлөвийг баримтлах хэрэггүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр олон хүмүүс тайван тансаг байдал, эргэн тойрныхонтойгоо хялбар ойлголцож байгаа байдлаасаа таашаал авна. Хаа сайгүй хүмүүстэй тааламжтай нөхөрсөг харьцаж дараа нь ажил хэрэгч хүмүүс үүнийгээ ажил хэрэгтээ ашигтайгаар хэрэглэх хамгийн тохиромжтой цаг үе.
НУМ (11/22-12/21)
Өөрийн авъяас чадвараа харуулах сайхан боломж олдоно. Олон сонирхолтой санаа төрж ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар сарын сүүлээр аялалд явж амжилт олно. Дээд хүрээллийн хүмүүсийн дэмжлэгийг ав. Тэгвэл та өөрийн санаа бодлоо амьдралд түргэн хэрэгжүүлж чадна.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдөр нийгмийн байр суурь ба материаллаг байдлаа бэхжүүлэхэд таатай. Өөрийн хэт итгэлтэй байдлаараа таагүй ханддаг хүмүүсийнхээ дургүйцлийг бүү төрүүл. Тэд их биш юмаа гэхэд цөөнгүй байгаа. Эв зүйг баримтлан бусдыг бүү гомдоо. Ихэнх хүмүүсийн ажил төрөл бүтэмж муу. Танаас үл хамааран уулзалт ярианууд тасалдана. Үдээс өмнө сонирхож буй асуудлуудаараа мэдээлэл цуглуулах боломжтой. Бичиг цаасны ажил хялбархан цэгцрэх өдөр.
ХУМХ (1/20-2/18)
Дурласан хүмүүс ухаанаа алдаж, хэн нэгний зууш болоход бэлэн байна. Гэр бүлдээ ойрхон байж тав тухтай орчныг мэдэрнэ. Бэртэл гэмтэл авах, даарч, ханиад хүрэх магадлалтай байна. Сарын эцэст та гадаадад ч юм уу аялалд гарах бололтой. Та хүссэн зорьсондоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөнө.
ЗАГАС (2/19-3/20)
Мэдээллийн эх үүсвэрүүдийг ашиглахтай холбоотой өдөр. Энэ өдөр эхэлсэн ажил хэрэг амжилттай бүтнэ. Өвчин тусвал бүхэл бүтэн хэлхээ өвчний эх үүсвэр болно. Иймээс иж бүрэн эмчилгээ шаардагдана. Нүдний хараа, чихний сонсголдоо их ачаалал бүү өг. Олж авсан мэдээллээ бүхний ашиг тусын тулд зориул.