Энэ өдрийн зурхай /2017.04.28/

🕔 2017/04/28 09:34

Энэ өдрийн зурхай /2017.04.28/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 2.  Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 
Суудал: Шороо

Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Карьер хөөхөд үр дүнтэй өдөр. Мөнгө эрх мэдэл нь ухаантай, өөртөө итгэлтэй, санаачлагатай, хөдөлмөрч хүнийг дагадаг. Залуучууд уулзалт болон зугаа цэнгэлд ихэнх цагийг зарцуулахгүй байхыг хүсье. Өөрийн зохион байгуулах болон уран бүтээлч авьяас харуулах гэж яарсны хэрэггүй. Уруу татагдахгүй байхыг хичээ.


ҮХЭР (4/20-5/20)

Болзоо дотны харилцаанд таагүй өдөр. Ууртай бүдүүлэг болно. Энэ занг тань тэсвэр тэвчээр тань дийлэхгүй. Аялал хийх, бичиг баримт бүрдүүлэх, хурим хийхэд таатай өдөр. Ихэнх хүмүүсийн санхүүгийн байдлыг тогтвортой гэж хэлэхэд хэцүү байх болно. Ажил болон гэртээ онцгүй өөрчлөлт хийснээс гэнэтийн зарлага гарч болзошгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Амьдралын аливаа боловсорсон асүудалд идэвхтэй хандахаас бүү ай. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, эрмэлзэлтэй байдал. Нотариатын бичиг баримт бүрдүүлэхэд таатай. Ханиад томуу хүрч болзошгүй. Амьдралын эрч хүч, аз хийморь ажил хэрэгч чанар өсөн нэмэгдэнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хайр дурлал, өршөөл уучлал, гэмшил, нүглээ наминчлах, үр дүнгээ тооцоход таатай өдөр болно. Энэ өдрийн гол санаа зовоох зүйл нь оюун санааны тарчилгаа юм. Хувь заяагаа сайжруулахыг хүсэж байвал хариу нэхэлгүйгээр ямар нэг сайн сайхан зүйл бүтээ.


АРСЛАН (7/23-8/22)   

Амьдралын замд тохиолдох жижиг саад тотгоруудыг хялбархан даван туулна. Архаг өвчин, хууч сэдэрч болзошгүй. Эмчилгээний арга замуудаас өөртөө тохирохыг сонгон авч мөрд. Долоо хоногийнхоо ажлыг дүгнэн үз. Амралтын өдрүүдээр хийх зүйлээ болон, шинэ долоо хоногийн ажилаа төлөвлө.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр зарим хүмүүс бүхнийг өөртөө зөвшөөрч, нэлээд замбараагүй явдалтай учрах нь. Хэрвээ цагаа олж зогсохгүй бол хатуу сэтгэл гонсойсон үйл явдал болно. Бүх дэлхийд та л хамгийн ихээр сэтгэл гонсгор болж болзошгүй. . Хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа туйлын дотно байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр таны ажил хэргийн түншлэл удаан хугацаанд үргэлжилнэ. Ажил хэрэгч харьцаа илт бэхжинэ. Хэлэлцээр амжилттай болно. Уран бүтээлд санаа нэгтүүд төдийгүй, ивээн тэтгэгчид ч олдоно. Найдвартай түнштэйгээ хамт үйлдвэрлэл эрхлэх талаар бод.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ордныхон янз бүрийн салбарт тогтвортой амжилт олж шинэ холбоотой найз нөхөдтэй болно. Эрт босч шөнө унтаж амжилтад хүрнэ. Болзошгүй саад бэрхшээлээс болж төлөвлөсөн амралт намрын сүүл хүртэл хойшуулах бололтой. Нийгмийн харилцаанд орж төлөвлөгөө зохиох нь урт удаан хугацааны онцлогтой. Цаашид дээд албанд гарах санхүүгийн боломжтой болно. Өөрийгөө хүндэлж сур.


НУМ (11/22-12/21)

Зорилгодоо хүрч, үзэл бодлоо тууштай хамгаалж чадна. Өнөөдөр олон нийтийн болон төрийн байгууллагуудад хандах, ажил хэргийн уулзалт зохион байгуулахад тааламжтай. Та өнөөдөр ер бусын их эрч хүчийг мэдэрнэ. Таны барьсан ажил бүр чинь бүтэж өөртөө ашиг унагана. Хэнийг ч өөртөө итгүүлж болно.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр танд маш сайхан санагдана. Цалин сайн авна гэдэг нь таны хувьд ажиллах эрч хүч нэмнэ. Таны нямбай эмх, цэгцтэй байдал удирдлагад таалагдана. Зорилго чиглэлтэй холбоотой зөрчил хурцдана. Та үүнийг шийдэхэд оролцож тэр ч бүү хэл хэрүүл маргааны төвд орно. Сэтгэл дундуур байгаа хүмүүсийг тайвшруулна. Дараа нь өөрийн байр сууриа хатуу итгэлтэй хамгаал.


ХУМХ (1/20-2/18)

Харилцааг ухамсартайгаар бэхжүүлэхэд сайн өдөр. Энэ ордныхон саруул ухаантай, тэд бодлогогүй, эрсдэлтэй зүйл хийхээргүй хүмүүс. Эртнээс сайтар бэлдэж байсан удаан хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэгтүн. Мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлтэй байдал тань ойр дотны хүмүүстэй харьцахад тус болж, нөлөө бүхий хүнтэй эн зэрэгцэн ярилцахад тань тус болно.


ЗАГАС (2/19-3/20)

Таны өөдрөг үзэл, ажил хэрэгч чанарыг хэрэгтэй хүмүүс нь үнэлж магадгүй өдөр болно. Гэвч тэдэнтэй хамтран ажилласныхаа үр дүнг тийм ч ойрын үед үзэхгүй. Тэвчээртэй бай. Чөлөөт цагаа сайн хүмүүстэй өнгөрөө. Танд эсрэг сэтгэл хөдлөл хэрэгтэй гэдгийг од эрхэс зөвлөж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!