Самрын ясан дэр сайн гээд байгаа хүмүүс анхаарлаа хандуулна уу

🕔 2017/02/24 12:37

 

Манайхан нэг зүйд шуурахаараа цасаар байна уу? шороогоор байна уу? алийг нь ч үл тоон зөв буруу хамаагүй шуурдаг шүү дээ? Муулбал бүгд муулаад л, сайлбал бүгд сайлаад л, ам уралддаг нь үнээн. Сүүлийн үед бас самрын ясан дэр сайн гээд зараад л, хүмүүс худалдаж аваад л байгаа. Тэгвэл энийг залхууралгүй уншаарай хүмүүсээ. 
Самар бол чийгтэй, хадгалалт даахгүй бүтээгдэхүүн. Тодорхой нөхцөлд хөгцөрдөг. Гэтэл хөгцтэй самраар хийсэн дэр гадуур маш ихээр зарж байна. Хөгц бол ургамал. Мецил буюу салбарлан ургасан байдаг. Ургамал юм чинь үр цацна, хатна, пургина. Хөгцнөөс болж харшил үүсэхээс гадна хорт хавдар ч үүсдэг аюултай. Тиймээс нярай хүүхдийн тархины даралтанд самартай дэр сайн гэж зарж байгаа, ээжүүд худалдан авч байгаад эмзэглэн пост бичсэн юм аа. Үйлдвэрийн нөхцөлд самрыг савлахын өмнө нян бактерийг устган туяагаар шардаг технологитой. Гэтэл зүгээр л уулнаас түүж ирсэн самрыг та өөрөө цөмөөд, хатаагаад нян бактерийг устгаж чадахгүй. Эрүүл ахуйн нөхцөлийг хангаж чадахгүй. Улмаар хамгийн хайртай хүмүүсдээ дэр хийж өгсөнөөр магтан муулна гэдэг шиг хорлож байгаа хэрэг болно. Самрын яс бол мод. Мод бол өөртөө чийг татдаг бүтээгдэхүүн. Чөмөг хальснаас нь салгах хамаагүйгээр мод өөрөө чийг татдаг учир яс нь хөгцрөнө. Толгой хөлөрдөг хүүхэд байнга дэрлэнэ гэдэг маань самрын ясыг байнга чийгтэй байлгана гэсэн үг. Тэгэхээр бичил орчин нь хөгц гэдэг ургамал ургахад хамгийн тохиромжтой болно гэсэн үг. Самар борлуулахаар цуглуулан хадгалж байгаа хүмүүс хашааныхаа амбарт л хадгалж байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд маск зүүж, тусгай ариутгасан хувцас өмсөөд самартай харьцдаг бол өөр хэрэг. Гудамжинд хэн зардагийг та нар өөрсдөө мэдэж байгаа. Тиймээс үр хүүхэддээ, ялангуяа нялх нярай хүүхэддээ, хань ижилдээ, өөрөө ч гэсэн битгий дэрлэ. Битгий хэрэглэ. Микробиологич мэргэжлийн хүмүүсээс лавлаж асуугаарай. Хөгцний шинж чанарыг эрүүл мэндэд ашигтай сайн гэж хэн нь ч хэлэхгүй. Өнөөдрийн ашгийн төлөө бусдын хүүхдүүдийг бодохгүй тархины даралтанд сайн гэж хэлээд дэр зарж байгаа хүмүүс болих хэрэгтэй. Хамгийн бяцхан хүмүүс л тархины даралттай байдаг. Тархины даралтанд эмийн эмчилгээнээс гадна эрүүл агаар маш чухал. Ялангуяа нарс хусан ойн агаар илүү чухал. Ойн бүтэц олон янз байдаг. Нарс хусан ойд нэрс хуш ургадаггүй. Гэтэл хөгцөрсөн дэр дэрлүүлээд өрөөгөөр нь дүүрэн нүдэнд үл үзэгдэх хөгцний молекулаар дүүрсэн бичил орчин үүсгэж үр хүүхдээ хохироохоосоо өмнө ээжүүд сайн бодож, судалж үзэх хэрэгтэй. Залхууралгүй уншсанд баярлалаа.

 

Эх сурвалж: https://www.facebook.com/munkhjargal.orkhon/posts/1470949339604788

Orkhon Munkhjargal

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!