“ТЭСО” корпораци хөгцөрсөн Слава будаа зарж байна

🕔 2016/11/16 17:26

“ТЭСО” корпораци хөгцөрсөн Слава будаа зарж байна

 

Хүнсний салбар бол хүний эрүүл мэндтэй холбоотой хамгийн чухал салбар. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн импортлогч компаниуд хариуцлагыг өндөр түвшинд авч үзэх ёстой.

Гэвч манайд хяналт шалгалт муу, Монголчуудын хэнэггүй зан зэргээс үүдэж импортлогч компаниуд нь чанаргүй, хугацаа дууссан, цаашлаад өт хорхойтой бүтээгдэхүүн оруулж ирэхдээ хүрчээ. Үүний нэг илрэл нь манайдаа хариуцлагыг хамгийн өндөр түвшинд авч үзэх ёстой "ТЭСО” корпораци юм.

Тодруулбал тус корпрацийн охин компани болох "Агь" компаниий оруулж ирдэг Слава будааны талаар хэрэглэгчдийн гомдол санал тасарахаа больжээ.

"Слава” нэртэй бүтээгдэхүүнээс өт гарсан талаархи мэдээлэл өмнө нь гарч байсан удаатай. Тэгвэл энэ удаад тус будааны талаар бас нэгэн хэрэглэгч цахим хуудаснаа байршуулсан байна.

Тэрээр бичихдээ  "Өчигдөр кашнаас нь өт гарлаа гэсэн пост яваад байсан. Аваад хэрэглээд байж байтал ийм зүйл гарч ирэхийн. Ийм юм гарч ирж байсан уу. Уг нь байнга хэрэглэдэг юм. Одоо авалтгүй болжээ. Яачихаад байгаа газар вэ. Бүтээгдэхүүнээ аятайхан савлаад зарчихаж болохгүй л байгаа юм байхдаа. Дургүй хүрчихлээ” гэжээ.


"Тэсо" группын захирал О.Цогтгэрэл хэмээх эрхэм Алибаба-д бүтээгдэхүүнээ экспортлодог болсон хэмээн сүржин сурталчилгаа сошиалаар цацаж байсныг хэн бүхэн мэдэж байгаа байх.

Гэтэл ачир дээрээ олны танил эрхмүүдээр сүржин сурталчилдаг "Слава” нэртэй бүтээгдэхүүний цаадах нүүр царай ийнхүү хэрэглэгчиддээ танигдаад байна.

Монголд савлагддаг энэ будаа ОХУ-аас улсаас орж ирдэг бөгөөд, чухам хэрхэн хяналт шалгалтаар дамжин хэрэглэгчдийн гар дээр ирж байгаа нь хачирхалтай.


Bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!