Эр хүн

🕔 2017/01/23 11:57

Эр хүн

 

Өнгөрсөн жилийн 2 сараас эхлэн би гэрийнхээ ойролцоо байдаг кофе шофоор үйлчлүүлж байгаа юм. Тэгсэн гурван сарын эхээр бүх бие нь битүү шивээстэй, 35 орчим насны, чийрэг том биетэй залуу шинээр зөөгч болсон байлаа. Будлиж өгнө, гэхдээ хүн болгонтой сайхан харьцаж, буруу зөрүү хийсэн ч дахин дахин хийгээд л алдаагаа засаад маш хичээнгүй гэдэг нь нүдээ аньсан хүнд ч мэдрэгдэхээр байсан юм.


7р сар гэхэд нөгөө зөөгч мэргэжлийн болчихжээ хөөрхөн. Ажилдаа дуртай үнэн сэтгэлээсээ гэдэг нь ажиглагдсаар л ... Нэг өдөр манай найз залуу, тэр хоёр буу халж байна аа. Тэгсэн нөгөө зөөгч "Бардам залуу насандаа алдаа гаргаад аавын хаалга татаад саяхан 1 сард гарч ирсээн. Намайг шоронд байхад найз охин маань бараг л өдөр болгон 5 жил эргэсэн. Одоо хайртай хүнийгээ зовоохгүй сайхан амьдарнаа..." гэж байна. Австраличууд ер нь худлаа ярьдаггүй шударга хүмүүс л дээ. Яг үнэндээ үүнийг сонсохоос өмнө би энэ хүнийг ямар нэгэн алдаа гаргаж үзсэн, одоо бүхнийг ухаараад сайхан амьдрахыг хичээж буй ЭР ХҮН байна даа гэж дотроо бодож байсан юм...

Гэтэл сүүлд 11 сараас хойш нөгөө залуу харагдахаа байчихсан. Найз залуу бид хоёр түүнийг яасын бол доо, бүх зүйл нь сайхан байгаасай гэж ярилцаж байсан ч би дотроо буруу зүйл хийгээд ААВЫН ХААЛГА АХИН ТАТЧИХААГҮЙ БАЙГАА ДАА гэж санаа зовниж байлаа.

Тэгтэл энэ Даваа гарагт кофе уугаад сууж байсан чинь нөгөө ЗӨӨГЧ ЗАЛУУ нэг хөөрхөн жижигхэн нярай тэвэрчихсэн, хажууд нь дэлхийн миссээс ч үзэсгэлэнтэй, гуалиг шаргал үст бүсгүй түүнийг сугадчихсан ирж байна хө 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!