СУРГАМЖИТ ТҮҮХ

🕔 2017/01/11 11:56

 

СУРГАМЖИТ ТҮҮХ

 

СУРГАМЖИТ ТҮҮХ


30 орчим настай нэгэн залуу ирлээ. Тэр залуу бодлогоширсон итгэл муутайгаар яриагаа эхэллээ. Миний амьдрал эхнээсээ л бүтэл муутай эхэлсэн. Одоо эхнэрээсээ салсан ажил хийхээр гарчих юм. Орлого мөнгөгүй ч боллоо. Би ер нь яасан хүн бэ.

Өөрийгөө ч ойлгохоо байлаа. Та туслаач гэлээ. Би ч явган бөөлж төөргийг нь үзлээ. Сэтгэл сайтай тусархуу зантай, хийсэн нүгэл бага л хүн юм. Гэтэл онгод- Эхийн хараал хүрсэн гэв. Ямар хачин юм бэ. Эх нь юунд үрээ хараав гэж асуутал:

-Эх нь хүүхдээ байнга зүхдэг зүхэл нь биелсэн гэв. Ингээд би тэр залуугаас, ер нь ээжтэйгээ ямар харьцаатай байдаг тухай асуув. Миний ээж их хэцүү зантай хүн л дээ. Өсвөр наснаас минь тэнэгдүү, тэнэмэл, том болоод энэ яана. Олигтой амьдарч чадахуу гэх мэтээр их л загнадаг байлаа. Аав маань намайг өмөөрч –Хүүхдээ битгий элдвээр хэлж бай гээд ээжтэй муудалцдаг байлаа.

Удалгүй аав маань ч нас барлаа. Гэтэл бас л –Эцгийн заяа буянгүй амьтан болов. Элдэв ажил төрөл ярихаар –Бүтэхгүй бүтэхгүй. Чи чадахгүй гэх мэтээр буруу мушгина. Бусад төрөл садангуудад намайг ёстой нөгөө бүтэлгүй нөхөр мэтээр ярина. Ийм байдлаар ээжтэйгээ таарамж муутай өдийг хүрлээ.Тэглээ гээд ээжтэйгээ тангараг тасралтай биш. Дэндүү өөрийнхөөрөө зөрүүд, бодолгүй яриатай ээжийгээ яалтай ч билээ.

Тэгэхээр эх хүн-үр хүүхдээ үзэн ядах, үргэлжид харааж зүхэж, загнах, тэдний ирээдүйн амьдралынх нь тухай муу муухайгаар хэлж зөгнөж ярих нь, хүүхдийнх нь хувь тавилан амьдралд, хүчтэй муу нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг, бид хоёр онгодын тусламжтайгаар мэдлээ. Тэгэхээр одоо яах вэ? Ээждээ энэ бүхнийг ний нуугүй хэл, та бие сэтгэлээ барьж бай, хэлэх үгээ бодож байж хэлж бай, хүү намайгаа элдвээр муугаар хэлэхээ боль гээд учирлаж, хэлж гуй гэвэл,

-Тэгвэл бүүр аймаар юм болно.

Ээж миний үгийг сонсохыг хүсдэггүй, ер нь их өөрийнхөөрөө, зөрүүд зантай, ойлгохгүй гэлээ. Тэгвэл одоо яах вэ? Өдий насыг насалсан эх хүн, үр хүүхэдтэйгээ одоо хүртэл сайхан харьцаа үүсгэж чадахгүй байгааг яалтай ч билээ.

-Чи ээждээ цагаан сэтгэлийн бэлгэдэл болсон сүү л сайн өргөж байдаа, тэгвэл тэр биелээд байгаа муухай хэл нь цайрах болов уу гэж зөвлөлөө.

Европын нэгэн улсын ерөнхийлөгчийн ээж нь, хүүгээ балчир байхаас нь өглөө бүр: -Эрхэм ерөнхийлөгчөө сэрээрэй гэж сэрээдэг байсан гэдгийг би нэгэнтээ уншиж байснаа санав. Амны билэгээс, ашидын билэг гэдэг энэ буюу.

/Хишигээ удган/


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!