Бүрж шарсан амтат элэг

🕔 2017/01/16 17:19
 

 

Бүрж шарсан амтат элэг

 

Бүрж шарсан амтат элэг

 

Бүрж шарсан амтат элэг

 

Элгийг шүүслэг зөөлөн амттайгаар шарж болох хамгийн амархан , видео жорыг та бүхэндээ танилцуулъя.
 

Шарсан элгэнд дургүй хүн цөөхөн биз ээ. Зүгээр нэг шарж идэхээр хааяа жаахан уйдах гээд байдаг талтай. Тиймд та элгийг шүүслэг , зөөлөн амтаар идэхийг хүсвэл доорх аргаар бэлтгэж шараарай. 

Орц: 
- 600 гр үхрийн элэг
- 1ш өндөг
- 3 хумс сармис
- 1ц/х элсэн чихэр
- Давс (амтлах мэдрэмжээр)
- Хагас халбага хүнсний сода
- 1ш сонгино
- Ургамлын тос
- Эрдэнэ шишийн гурил

Бэлтгэх: 
Элгээ бэлтгэхдээ гаднах хальсыг нь эхэлж хуулаад, дараа нь шоо хэлбэрийн дөрвөлжилж хэрчнэ. 
Харин зуурмагаа бэлтгэхдээ өндгөө шар цагаантай нь сайтар хутгаад давс, элсэн чихэр, сода хийн, сармисаа жижиглэн хэрчиж нэмээд сайтар хутгана.  Зуурмагаа бэлэн болгоод зүссэн элгээ дотор нь хийж жигд тараагаад битүү таглан хөргөгчинд доод тал нь 2 цаг байлгана. Хүсвэл та хөргөгчинд хонуулж ч болох юм. 
Хальсалсан сонгиноо хагас цагираглаж хэрчээд ургамлын тосондоо шаргал болтол нь хайрна. 
Элгээ харин сонгиноосоо тусад нь шарах хэрэгтэй. Хөргөгчнөөс гаргасан элгээ эрдэнэ шишийн гуриландаа өнхрүүлээд халаасан тосондоо шарж эхлэнэ. Алтан шаргал болтол нь шарах хэрэгтэй. Бүрж шарсан элгээ таваглаад дээр нь сонгиноо тавиад л таны хоол бэлэн болно. Зүгээр шарсан элэгнээс ингэж бүрж шарж идвэл илүү амттай байх болно шүү эзэгтэй нар аа!


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!