- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Хятадын $40 тэрбумын амлалтын дараа Нигери улс Тайваний төлөөлөгчийг нутгаасаа хөөлөө
Хятад-Тайваний сөргөлдөөний хамгийн сүүлийн жишээ болж, Нигерийн засгийн газар Тайваний албан бус элчин сайдын яам гэгддэг, Тайваний худалдааны төлөөлөгчийн газрыг нийслэл Абужа хотоос гарахыг шаарджээ.
Нигери улс нь Тайваньтай дипломат харилцаатай байгаагүй. Гэвч Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсаныхаа дараа Нигерийн гадаад хэргийн сайд Жеофрей Онеяма "Бид Нэг-Хятад бодлого, БНХАУ нь Хятадыг төлөөлөх цорын ганц улс гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэж хоёр хоногийн өмнө мэдэгдсэн юм.
Үүний хариуд Тайваний гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж "эх газрын Хятадын улс төрийн явууллагад автсан Нигерийн засгийн газрын утга учиргүй, бүдүүлэг үйлдэлд гүнээ харамсаж” байгаагаа илэрхийлжээ.
Асуудлыг ярилцахаар элчээ илгээнэ гэдгээ Тайвань мөн мэдэгдсэн байна.
Хүйтэн дайны үеэс эхлэн Хятад, Тайвань улсууд Африкийн орнуудыг өөртөө татахын тулд хөгжлийн төсөл хөтөлбөр, тусламж дэмжлэгээр өрсөлдсөөр ирсэн бөгөөд 2008 онд талууд албан бусаар эвлэрч ийм тэмцлээ түр зогсоосон юм.
Гэвч сүүлийн нэг жилийн дотор түнш орнуудын төлөө тэмцэл дахин сэргэж байна. Өнгөрсөн жил Гамби улс Тайваниас харилцаагаа тасалж, Бээжинтэй дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сан Томе ба Принсипи улс мөн ийм замыг сонгосон. Одоо Африкт Тайваньтай дипломат харилцаатай хоёрхон улс үлдсэн нь Свазилэнд, Буркина Фасо юм.
Тайвань-Нигерийн худалдаа өнгөрсөн онд дөнгөж $800 сая байсан бол Хятад-Нигерийн худалдаа 2016 оны хагаст л $6.46 тэрбумд хүрсэн байдаг.
Үүнээс гадна Хятадын гадаад хэргийн сайд Ван И сая уулзаад явахдаа $40 тэрбумын хөрөнгө оруулалтыг Нигерид амласан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.
Эх сурвалж: Quartz
Р.ТӨМӨР, IKON.MN