ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

🕔 2016/12/30 19:25

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

2016 он улиран одож, 2017 айлчлан ирлээ. Өнгөрсөн жилийн хувьд сонгуультай, олимптой, АСЕМ, наадамДалай ламын айлчилал, Тавантолгойн гэрээ гэгчлэн онцлох үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрөв. Мэдээллийн Bolod.mn сайт2016 онд Монгол улсад өрнөсөн онцлох үйл явдлыг нэрлэж байна.

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уузалт манай улсад болов

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 15, 16-нд амжилттай зохиогдож өндөрлөсөн юм. Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын 53 гишүүн, үүнээс Европын 30, Азийн 21 орон, мөн хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний зочид, дагалдах албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй төлөөлөгч оролцов. Үүнээс төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцёон Тухайлбал Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирсэн юм. Мөн Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 улсЗасгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцлоо. Түүнчлэн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

УИХ-ын 2016 оны сонгууль амжилттай боллоо

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

УИХ-ын 2016 оны сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Иргэн бүр өөрсийн хүссэн хүнээ сонгодог чөлөөт нийгэмд шилжсэн цагаас хойшхи долоо дахь удаагийн сонгууль хоёр хоногийн өмнө болж өнгөрсөн.

Дөрвөн жилийн хугацаанд засгийн эрхийг барьж олонх болсон улс төрийн намд ард түмэн өөр өөрсдийн дүнгээ тавьсанаар энэ удаагийн сонгууль өндөрлөсөн юм. Сонгуулийн Ерөнхий Хорооноос зарласан дүнгээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд МАН-ынхан үнэмлэхгүй ялалт байгуулж 65 суудал авсан бол АН-ынхан нийт 9 суудал авсан юм. Харин МАХН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон бие даагч С.Жавхлан нар ялалт байгууллаа. Мөн дашрамд дурдахад аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-ынхан үнэмлэхгүй ялалт байгуулсан юм.

Эрдэнэт үйлдвэр зуун хувь Монголынх боллоо

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг байсан хувийг Монголын Зэс Корпораци худалдан авсан хэлцэл өнгөрч буй оны онцлох үйл явдлуудын нэг байлаа. Энэхүү худалдан авалттай холбоотой хардлага маргаан гарах нь зүй ёсны хэрэг боловч Монголын эдийн засагт голлох үүрэгтэй "Эрдэнэт” зуун хувь үндэсний үйлдвэр болсныг бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа юм.

Улстөрийн саалийн үнээ, шахааны бизнесийн үүр болсон газар гэх мэтээр цоллосон Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсоогүй, тогтвортой үргэлжилж байна. Харин ч Монголын аж ахуйн нэгж болсноор нээлттэй, ил тод зарчмаар ажиллаж эхэлснийг ажиглагчид цохон тэмдэглэж байна. Эрдэнэт үйлдвэрийн цахим хаягаар худалдан авалттай холбоотой бүх мэдээлэл, тендерийн урилга цацагдаж эхэлсэн нь түүхэндээ анх удаа энэ төрлийн мэдээллээ нээлттэй зарладаг болсных. Мөн зуу гаруй ажлын байрны зарыг нээлттэй зарлаж эхэлжээ."Эрдэнэт” төр, хувийн хэвшлийн хамтарсан үндэсний үйлдвэр болсны дараа гадаад дотоод авлагаа эзний ёсоор хурааж, хамж эхэлсэн мэдээлэл бас гарсан. Тухайлбал, Казакстан улсаас хорь гаруй жил авч чадаагүй 10 сая долларын авлагаа авах болсныг мэдээллийн хэрэгслүүд онцолж байлаа. Гэвч "Эрдэнэт”-тэй холбоотой олон улсын арбитрын шүүх дээрх маргаан, төлбөр, торгуулийн асуудал, их хэмжээний өр гээд шийдвэрлэх ёстой олон асуудал тус үйлдвэрийн өмнө тулгараад байна.

Мөн Оростой хамтарч байх үед зөвшилцлөөр ажил явдаг байсан бол одоо монголдоо авчирсан хойно төр хувийн хэвшилдээ илт дээрэлхүү хандлага харуулсаар байгааг судлаачид ярьж, бичиж байлаа. Тухайлбал, ТУЗ-ийг удирдах болсон эрх баригчид гүйцэтгэх захирлыг ч мөн өөрийн хүнээр томилсон нь олон улсын жишиг болоод Компанийн тухай хуулийг зөрчсөн явдал болсон юм. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг чухалчилж хувийн хэвшлийнхэн эрх баригчдын аясыг дагах хандлагатай болсныг ажиглагчид хэлж байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монгол улсад айчлал хийлээ

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг урьж, тэрбээр манай улсад ес дэх удаагаа номын айлчлал хийв. Түүний айлчлалыг улс төрөөс ангид ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдэж байсан айлчлалын дараа асуудал үүсч, улмаар энэ Засгийн газрын үед Далай лам манай улсад айлчлахгүй болов.

Тавантолгойн 51 хувь анхааралд орж ирэв

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Оюутолгойтой зэрэгцэн яригдаж, 2007 онд анх чуулганд орж ирж байсан Тавантолгой халууны хэмээ хадгалсаар байна. Анх бол ч хөрөнгө оруулагчийн тендерт олон компани өрсөлддөг байлаа. Бүр манайхан "Хураангуй жагсаалт”гэж хүртэл гаргаж, санал ирүүлсэн компаниудыг шигшдэг байлаа. Харин одоо бол тийм биш. "Энержи ресурс”, Шинхуа, Сумитомо гэсэн гурван компанийн нэр сүүлийн хоёр жилийн хугацаанд Тавантолгой дээр яригдаж байгаа юм.М.Энхсайхан Монгол Улсын сайд байхдаа Тавантолгойг хагарчихмаар эмзэг МЕГА төсөл шүү гэж тодотгоод, дээрх нэр дурдсан гурван компанитай хэлэлцээр хийгээд л байсан. Гэвчиг болоогүй. Тэгвэл өнөөдрийн төр засаг ч дээрх гуравтай л хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Өмнөхөөс тэс өөр нэг зүйл яригдаж байгаа нь хятад, японы хоёр компани 49 хувь дээр нь, Энержи ресурс 51 хувь дээр нь орж ирэх тухай юм. Ерөнхий сайд үүнийг үгүйсгээд байгаа ч, мэдээлэл яг хаанаас нисээд, хаа хүрэхийг харах хэрэгтэй болж байна.

Хөгжлийн банкыг тойрсон дуулиан

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Монгол Улсынхаа хөгжилд хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой, гэхдээ эргэн төлөлт дээрээ чухам сайн анхаарал хандуулах ёстой Хөгжлийн банкинд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийгээд 1.3 их наяд төгрөгийн зөрчил байна гэх дүгнэлтэд хүрснээ мэдэгдсэн нь онцлох үйл явдал байлаа. Өдгөө харин чуулганаар орохдоо Хөгжлийн банкны дуулианыг нэлээд зөөллөөд хөрсөн дээр буулгачих гээд байгаа нь ойлгомжтой байгаа. Улсаа барьцаанд тавьж олж ирсэн мөнгийг үрэн таран хийж, утгаар нь хууль зөрчсөн гэгдээд байсан тус банкны экс захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын хүмүүсийг шалгаж байгаа гэх мэдээлэл бий ч, хэрэг замхарч магадгүй гэх бор шувуу хэдийнээ нисэх болсон. Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын арыг харахаар ах дүү намуудын аль альных нь л хүмүүс байдаг. Энэ ч Хөгжлийн банкийг хөмрөх нэг шалтгаан болж байгаа биз ээ.

Үндэсний их баяр наадам-2016

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Энэ жилийн наадмын нээлт Монгол Улсын түүхийг үечлэн үзүүлсэн үзүүштэй сайхан ёслол болсон юм.

Наадмын нээлтийг Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан бөгөөд түүний найруулгад наадамчин олон сэтгэл хангалуун байв.Нээлтийн ёслолын ажиллагаанд 3,000 гаруй уран бүтээлч оролцсон байна.

Мөн энэ жил ноён Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн индрээс наадмыг нээх сүүлийн үгээ хэлэх мөч байснаараа онцлогтой. Тиймээс ч тэрбээр "Монгол түмнийхээ цэнгэлийн манлай – үндэснийхээ их баяр наадмыг би энэ жил найм дахь удаагаа нээж байна. Найман хүү төрүүлж өсгөсөн малчин ээж аавын эгэл хүүгийн хувьд би энэ их билигшээл хүндэтгэлд сүслэж, Монгол түмнийхээ их буян заяа, босоо хийморьт үеийн үедээ залбирч явах болно" гэж наадмыг нээж хэлсэн үгэндээ онцлон,Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн дэвсэн.Харин дөрвөн тэгш ой тохиосон энэ жилийн наадмаар 1024 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат "Алдар" спорт хорооныбөх Ч.Санжаадамба Улсын наадамд түрүүлсэн юм.

Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой тохиолоо

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхээр болж, ойн арга хэмжээний нээлт, баярын жагсаал, цэцэг өргөх ёслол Увс аймагт болов.

Д.Сумъяа олимпоос мөнгөн медаль хүртэв

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам зуны дэлгэр өдрүүдэд болж өндөрлөв. 205 орны 11544 тамирчин өрсөлдсөн зуны XXXI олимпоос манай Монголын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тэр дундаа Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртэж, монгол түмнийхээ магнайг хагартал баярлуулав. Тэрээр ийнхүү олимпоос медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болсон юм.Нийт медалийн чансаа, тоогоор Америк 121 медальтай тэргүүлж, Их Британи 67, БНХАУ 70, Орос 56 медалийн тоогоор бичигдсэн байна.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг 18 жилийн дараа яллаж, 24-25 жилийн ял оноолоо

ТОЙМ: 2016 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 21-нд эхэлсэн.

Тэгвэл шүүх хурал төрийн нууцад хамаарах материал хавсаргасан хэмээн маш нууцын зэрэглэлтэй явагдаж шүүх хурлын шийдвэр өнөөдөр гарлаа. Тэрээр шүүх хурлыг өнөөдөр 10:00 цагаас эхлэн үргэлжлүүлэн зөвлөлдөж шүүгчид шийтгэх тогтоолыг уншин танилцуулав. Шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар яллаж, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн ял оноолоо. Хэрэгтэн Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдснийг онцгой дэглэмтэй хорих ангид,Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болов.Эдгээр гурван хүнийг бүлэглэн, онц хэрцгийгээр, шунайхан сэдлээр, захиалгаар хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж амь насыг нь онц хэрцгий аргаар хөнөөсөн гэж үзжээ.

Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.

Эх сурвалж: Bolod.mn   У.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!