Ванны лосьон уусны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 48 болж нэмэгджээ

🕔 2016/12/20 16:54

Ванны лосьон уусны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 48 болж нэмэгджээ

Дорнод Сибирийн Эрхүү хотод спирт агуулсан ванны лосьон уусны улмаас дахин найман хүн хордож нас барснаар амиа алдсан хүмүүсийн тоо нийтдээ 54 болж нэмэгдлээ гэж Оросын хууль сахиулах хүчний албаны хүмүүс мэдэгдлээ.

Мөн хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байна. Энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг баривчилж, уг бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдээс  хураан авч байгаа ажээ.

"Боярышник"/Долоогоно/ гэдэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад антифриз буюу хөлдөөдөггүй хорт бодис болох метилийн спирт байсныг холбогдох албаны хүмүүс тогтоожээ. Эрхүүд онц байдал зарлаж, Оросын мөрдөн шалгах хороо хавтаст хэрэг нээн энэ хэргийг шалгаж байна.

Хохирогчид 35-50 насны ядуу хүмүүс байжээ. 

Орост архинд хордсон тохиолдол нэг бус удаа гарч байсан билээ. Энэ хэрэг нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг юм.

"Боярышник" бүтээгдэхүүнд этилийн спирт агуулагддаг байсныг сүүлд метилийн спирт болгон өөрчилжээ.

Албаны хүний хэлснээр, уг бүтээгдэхүүний шошго дээр "спиртийн агууламж 93 хувь” гэж бичжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг хэргийг "аймшигтай эмгэнэлт явдал” гэж тодорхойлсон байна.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!