Гадаадын хэвлэл энэ удаад Э.Энх-Эрдэнийг онцоллоо

🕔 2016/12/05 10:17

Гадаадын хэвлэл энэ удаад Э.Энх-Эрдэнийг онцоллоо

 

"Монгол” телевизээс зохион байгуулж буй "Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг үргэлжилж байна. Тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчийн төлөө өрсөлдөх шилдэг найман оролцогчийн нэгд каунтри дуучин Э.Энх-Эрдэнэ шалгарсан.

 

Тэрбээр эхний шатанд АНУ-ын каунтри дуучин Жорж Стрейтийн "Amarillo By Morning" дууг дуулж, тэнцсэн. Энэ талаар Америкийн урлагийн http://countryfancast.com/  сайтад http://countryfancast.com/mongolias-got-talent-george-strait-cover/ онцлон бичсэн байна. Уг мэдээний доор олон нийт "Бүх ноотыг нь яг л George Strait шиг төгс дуулжээ. Биширмээр авъяастай залуу юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Э.Энх-Эрдэнэ финалийн шатанд шалгаран үлдээд байна.

 

Г.Тэгшсүрэн

http://www.shuud.mn/content/read/476635.htm

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!