С.Жавхлангийн дууг франц цэргүүд жагсаалд дуулсаар байна

🕔 2016/07/26 11:14

С.Жавхлангийн дууг франц цэргүүд жагсаалд дуулсаар байна

 

Дэлхийн хамгийн хатуу чанга бэлтгэгддэг тусгай арми бол Францын легион юм. Легионы эгнээнд орох хүнд хэцүү шалгуурыг давж тэнцээд алба хаасан монгол залуус олон бий.  200 орчим жилийн түүхтэй энэ цэргийн албанд Монгол цэргүүд 10 гаруй жилийн өмнөөс алба хааж эхэлжээ.


Францын легионд алба хаахыг хүсэгчид IQ, эрүүл мэнд, физик буюу биеийн хүчний шалгалт, тест гэсэн гурван үндсэн шалгалтыг өгдөг юм байна. Үүний дараа тэнцсэн хүмүүс кистапын ярилцлагад ордог гэнэ. Тухайн кистапын ярилцлагаар өмнөх гурван шалгалтад тэнцсэн иргэнийг яаж Францад ирсэн, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг нарийвчлан асууж лавлан шалгадаг. Франц 137 орны цагдаа, хуулийн байгууллагатай холбоотой ажилладаг учраас дээрх мэдээллүүдийг шалгаж, хянадаг. Зарим монголчууд Францад цагаачилж очоод түүнийгээ нуун худлаа мэдүүлэг өгснөөс болоод цэргийн албанд тэнцэхгүй байх тохиолдол гардаг юм байна. Харин үнэнээ хэлбэл цэргийн албанд орох магадлал өндөр аж. Дээрх 4 шалгуурыг хангасан иргэдийг ерөнхий хороогоор хуралдан шийдэн цэргийн албанд авах эсэхийг хэлэлцэн 4 сарын хугацаатай крантинд явуулдаг. Крантин дууссаны дараа легион цэргүүд ангиа сонгодог аж.


Францад алба хааж байгаа гадаадын легион цэргүүдэд дуучин С.Жавхлангийн "Алсад суугаа ээж” дууг зааж өгөөд жагсаалд хамт дуулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр хүмүүст их хүрсэн.

 

Энэ дуу жагсаалд эгшиглэх болсон түүхээс сонирхуулахад, Францын цэрэгт тэнцсэн хүмүүс 4 сарын хугацаатай крантинд явдаг. Тэнд орон орноос ирсэн цэргүүд орой гал тойрон нутгийнхаа дууг дуулдаг уламжлалтай юм байна. Тухайн үед цэргүүдийг ахалж байсан Францын тасгийн даргад энэ монгол дуу маш их таалагдан салааныхаа сүлд дуу болгоё гээд бүгдэд зааж сургасан бөгөөд одоо ч жагсаалд дуулсаар байгаа гэнэ. 

Энэхүү дууг эхлүүлж байгаа залуу бол Францын Legion Etrangere-д алба хааж байгаа легионер Мөнхүүш, харин энэхүү дууны бичлэгийг хийж байгаа залуу бол тус ангид сургагчаар алба хааж байгаа легионер Э.Маргад аж.

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!