Засгийн зөвшөөрлөөр ЦААЗЫН ЯЛ АВСАН АМЬТАД

🕔 2016/12/05 09:09

 

Засгийн газар 68 угалз, 75 тэх, 32 халиу буга, 10 бор гөрөөс, 10 зэрлэг гахай, 100 цагаан зээр, агнуурын 400 шувуунд "цаазын ял” өгчээ. Эдгээрээс гаднынхны сонирхлыг хамгийн татдаг нь угалз, тэх гэгддэг. Дээрх амьтдыг гаднын гөрөөчид ирэх онд агнах эрхтэй. Онцлог нь агнасныхаа шанд төсөвт тодорхой хэмжээний төлбөр, хураамж төлөх юм. Тэр нь гурван тэрбум төгрөг болно гэх албаныхны тооцоо байна. Үүнд нь болж л Засгийн газар хийгээд холбогдох яам, тамгын газраас тусгай зөвшөөрөл олгож байгаа хэрэг.

Манайд тусгай зориулалтын агнуур гэж бий. Ховор амьтдыг тусгай зөвшөөрлөөр гаднын анчдад агнуулж ашиг олдог бизнес. Шуудхан хэлэхэд "Зүгээр байлгаж байхаар мөнгөтэй хүмүүсээр хэдийг алуулж, тошуулаад хэдэн төгрөг авах зөвшөөрлийг Монголын Засгийн газар 1960-д оноос хойш олгосон” гэсэн үг. Үүнийгээ УИХ-ын гишүүд, эрхэм сайд, дарга нар "Улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв бүрдүүлж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд төсөвт төдөн төгрөгийн орлого оруулсан” хэмээн өмөөрдөг. Тэр ч бүү хэл сүүлийн жилүүдэд "Нөхөн сэргээгдэж болох, нөөцтэй амьтан, ургамал бүхнийг эдийн засгийн зргзлтэд оруул. Зар, агнуул, түүлгэ. Авах дуртайд нь өг. Гол нь ашиг олъё. Түүнд нь Засгийн хийгээд гаргаж болох бүх тушаалыг нь гаргаад өгнө. Хэдэн төгрөг төсөвт орж л байвал бусад нь яах вэ” гзх бодлого Монголын Засгийн газар, сайд нараас бусад алба нэгж рүүгээ маш сайн салбарлалаа. Энэ бодлогын хүрээнд Монголын бараг бүх ховор, нэн ховор амьтан, ургамлын нөөц боломжийн хэмжээнд өсөж, төлжиж байгаа гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй тайланг гар хөл бологсод нь гаргасаар байна.

Үнэндээ Монгол Улс амьтан, ургамлынхаа нөөц, хэмжээг сүүлийн 50 гаруй жил бүрэн тоггоож чадаагүй л яваа шүү дээ. Гэвч тусгай зориулалтын ан болоод харийнханд худалдах ургамлын нөөцийг тогтоогчид "Дээрх тооны ан амьтан агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй. Ийм хэмжээний ургамал түүж, экспорлоход асуудалгүй” гэх тодорхойлолт, бичгийг бараг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр жил бүр үйлдвэрлэж байна. Амьтан, ургамлын нөөц, өсөлт, байгаль дэлхийд сөргөөр нөлөөлөхгүй гэх тоо, үндэслэлийг тэд ямар аргачлал, суцалгаагаар хэрхэн гаргаж байгааг үнэн зөв хянах шударга механизм манайд үгүйлэгдэж байна. Энэ нь ч олз болж байх шиг байна.

Ялангуяа байгаль орчны салбар энэ төрлийн бизнесээр улсынхаа эдийн засгийг дэмнэж, сайжруулахад сүүлийн жилүүдэд илүүтэй анхаардаг болсон. Гэхдээ амьтны амь тасалж, ургамлын үндэс булгалж олсон хэдхэн төгрөг юм болж чадах болов уу. Чаддаг байсан бол ийм зөвшөөрлөөр амьтнаа хядуулсан 70-аад жилийн хугацаанд ядаж Засгийн зөвшөөрлөөр "цааз” сонсдог угалз, тэх, халиу буга зэрэг амьтдын тоо толгой өдгөө тодорхой, хамгаалах, өсгөж үржүүлэхэд дорвитой арга хэмжээ авдаг болсон баймаар. Гэвч тийм зүйл алга.

Нэн ховор, хоюр амьтдаа зөвшөөрөлтэйгээр хөнөөлгөөд ч НӨӨЦ, TOO хэмжээгээ тогтоолгох төдий хөрөнгө 70-аад жилийн хугацаанд болгочихож дөнгөөгүй юм чинь эдгээр амьтны амийг таслаад Монголын эдийн засгийг босголцоно гэдэг жинхэнэ үлгэр байлгүй. Харин ч дэлхийд хийгээд бүс нутагтаа нэн ховор, ховор амьтан, ургамал эдийн засгаа сэргээх гэх үгсээр халхавчилсан эрхмүүдийн  золиос болоод дуусч байх шиг байна. Амьтад устаж, үгүй болоход тэд юугаар эдийн засгаа сэргээнэ, тодорхой хэмжээний төсөв бүрдүүлнэ гэх бол. Ийн хэлсний минь төлөө "Дэлхийн бараг бүх оронд тусгай зориулалтын агнуур хөгжиж байна. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, эдийн засагтаа хувь нэмэр оруулна. Амьтан, ургамлаа хамгаалахад зарцуулна” гэх биз. Гол нь гаднынхан ан амьтан, ургамлаа өсгөж, үржүүлж, хамгаалах тал дээр манайхыг дагуулахааргүй бодлого барьж, хөдөлмөрлөдөг. Агнуулах зөвшөөрөл олгосон бол маш сайн хянадаг. Бараг мэргэжилтэн нь дагаж яваад тоогоор нь агнуулчихаад буцаадаг. Буудах сумных нь тоог хүртэл заадаг орон байдаг гэдэг. Тогтоосон сумаараа онож чадаагүй бол тэр амьтан руу дахин буу шагайх эрхгүй. Нөөц, хэмжээ нь ч тодорхой байдаг. Төвлөрүүлсэн төсвөө олонх нь амьтан, ургамлын нөөц, хамгаалалтад үр дүнтэй зарцуулдаг гэдэг. Гэтэл манайд өнөөг хүргэл ховор, гон ховор амьтан, ургамлаа өсгөж, үржүүлэх, хамгаалах тал дээр хэрэгжүүлж байгаа бодитой бодлого алга. Амьтан, ургамлаа золин байж олсон мөнгө нь эргээд юунд зарцуулагддаг нь тодорхойгүй. Тусгай зөвшөөрөлтэй гаднын анчдыг хэмжээндээ агнуур хийж байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Талын Монголд дураараа дургиж, дуртай амьтныхаа амиар тоглож байгаад буцдагийг идлэг шонхор, цагаан зээрийн жишээнээс харж болно. Нэгэн эх сурвалж ‘Тусгай зөвшөөрөлтэй гэх хэсэг гадаад ирээд нутгийн хамаг амьтан сүйд хийж, автомат буугаар шүршиж байгаад явлаа. Хэчнээн амьтан шархдаж хоцорсон юм бүү мэд. Хэдийг агнах зөвшөөрөлтэй явааг нь мэдэх гэсэн нутгийг иргэд ойртож чадалгүй өнгөрүүлсэн” хэмээн ярьсан удаа бий. Энэ жишгээр л тусгай зөвшөөрлийн эзэд эрхээ эдэлдэг биз ээ.

Монголын төр засаг тусгай зөвшөөрөлтэй тив дамнасан гөрөөчдөө хянах нь битгий хэл дотоодын хулгайн анчдаа ч дийлэхгүй хэмжээнд хууль, тогтоомжтой байгааг шүүмжлэх хүн олон. Ингээд зогсохгүй тусгай зөвшөөрлөөр тогтоосон үнэ, татвар хураамжаа ч харийнхнаас бүрэн гүйцэд авч чаддаггүй гэх мэдээлэл ч байна.

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТТАЙ АГНУУРААС ЮУН АШИГ ОЛОХ ХАРИН Ч АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭЭР БАЙГАА ГЭВ ҮҮ

Тусгай зориулалттай ан, агнуур нь хэсэгхэн хүмүүсийн бизнесийн талбар болж, улсад орох ёстой мөнгө нь ч хууль журмаараа орохоо больсон, гажуудал, хуйвалдаан болж хувирсныг салбарын мэргэжилтнүүд хэлэх боллоо. Учир нь гаднын ан сонирхогч, гөрөөчдөд Монголын амьтад руу буу шагайхад зуучилдаг компаниудын тоо сүүлийн жилүүдэд илтэд олширсон гэнэ. Бүр зарим юмпанитай нь холбоотой хүмүүс БОАЖЯ тэргүүтэй ургамал, амьтны нөөц тогтоодог хэлтэст ч бий гэх мэдээлэл байна. Хамгийн ашигтай гэх энэ бизнесийг өдгөө УИХ-ын нэр бүхий гишүүдийн нууц хийгээд тодорхой хэмжээний дэмжлэгтэй компаниуд хариуцдаг аж. Гэхдээ энэ асуудлын гол нь бас биш юм. Хамгийн чухал нь гаднын анчдад агнуулсан ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөр зохих хууль, журмын дагуу төсөвт төвлөрдөггүй гэх.

2012 оны эхээр Амьтны тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар урд нь мөрдөгдөж байсан хууль, төлбөр хураамжийн хувь, хэмжээ хүчингүй болсон билээ. Нэг үгээр төлбөр, хураамжийн хэмжээ шинэ хуулиар нэмэгдсэн гэсэн үг. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.5-д "Гадаадын анчдад агнуулсан ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцно” гзж заасан байна. Өмнөх хуулиар бол 60-70 хувиар тооцдог байсан.

Агнуурын амьтны жишиг үнийг Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тоггоолоор 20 мянган ам.доллараар тоггоосон байдаг. Алтайн угалз нэгийг агнуулахад агнуурын нөөц ашигласны төлбөрт нь гадаадын анчдад зуучлагч компани төсөвт 14 мянган ам.доллар төлдөг байсан бол 2012 онд батлагдсан шинэ хуулиар 18 мянган ам. доллар болж төлбөр нь нэг угалзад дөрвөн мянган ам.доллараар буюу 20 хувиар нэмэгджээ. Энэ мэтчилэн гадаадын анчдад агнуулдаг бүх төрлийн ан амьтны агнуурын нөөц ашигласны төлбөр 20 хувиар тус тус нэмэгдсэн билээ. Харин тусгай зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээ нь нэмэгдээгүй байна.

Гэвч шинэ хууль батлагдаад дөрвөн жил өнгөрч байхад өнөөг хүртэл дагаж мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй байгааг олон эх сурвалж батлан хэлж байна. Салбарын яамныхан энэ хуулиа үе, үеийн сайд, яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын шинэ, хуучин дарга нарын аль нь ч 2012 онд хүчингүй болсон Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамыийг тухай хуульд заасан хуучин хураамжаар тооцож улсыг хохироосоор ирснийг эх сурвалжууд дурдаж буй. Үүнээс үүдэж гадаадын анчдад агнуулж буй алтайн угалзын толшй тутмаас 4000, говийн угалзаас 2000, алтайн тэхээс 750, говийн тэхээс 660, бугаас 320, бор гөрөөснөөс 140, цагаан зээрээс 50, гахай чононоос тус бүр 65 ам.долларьш алдагдлыг жил бүр улс хүлээж байна. Мөн гадаадын анчин жуулчдад агнуулж буй ус намаг, ой хээрийн төрөл бүрийн шувуу, тул болон бусад загасны төлбөрөөс ч алдагдал хүлээсээр байгааг байгаль орчны мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Тусгай зориулалтын ан, агнуурын толгой тутмаас ийм хэмжээний алдагдал хүлээгээд зогсохгүй Засгийн газар жил бүр агнах тоо толгойг нь нэмэгдүүлсээр байгаа нь хачирхалтай. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухайн хууль батлагдсанаас хойш гадаадын анчдад 2013 онд угалз 15, тэх 32, буга 10-ыг агнуулж байсан бол 2014 онд угалз 28, тэх 41, буга 15, 2015 онд угалз 50, тэх 60, буга 20,2016 онд угалз 60, тэх 70, буга 30 болж нэмэщжээ. Энэ тоо нэмэгдсэнээр нэг талаас улсад учрах хохирол, нөгөө талаас гадаадын анчдад ан агнуулдаг гарын арван хуруунд багтах цөөн хэдэн компанийн ашиг орлого улам бүр нэмэгдсээр байгаа гэсэн үг.

Засгийн газрын 2005 оны 463 дугаар тогтоолд дурдсанаар зөвхөн 2016 онд л гэхэд гадаадын анчдад 1150 толгой хүртэл ан амьтан, шувуу агнуулах, загас бариулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрсөн байна. Ийм олон тооны ан амьтдын толгой тутмын төлбөрөөс 20 хувийг нь улс алдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тусгай зориулалтгай агнуур хуулийн хүрээнд байж чадахгүй атлаа үргэлжилсээр байна. Зөвшөөрлийг нь өщөг Засгийн газар ч хяналтаа тавьж дөнгөхгүй байна. Угтаа бол энэ асууцалд хяналт тавих эрх хэмжээ сш он газарт бий. ЗГХЭГ болон хууль хяналтын байгууллага, санхүү, эдийн засгийн холбогдох байгууллагууд анхаарахын зэрэгцээ нугаг дэвсгэртээ гадаадын анчдаар ан хийлгэдэг аймаг, сумдын Засаг дарга нар төлбөрийн хувь хэмжээг хуульд нийцүүлэн нэмэгдүүлэхийг яамнаас шаардах эрхтэй. Аймаг, сумын төсөвтөө орох агнуурын нөөц ашигласаны төлбөрийн орлогыг нэмэгдүүлээгүй тохиолдолд энэ онд ирэх гадаадын анчдаар ан агнуулахгүй байх эрх Засаг дарга нарт бүрэн нээлттэй. Улсад хохирол учруулсаар байгаа энэхүү ноцтой зөрчлийг яамных нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Үнэлгээ аудитын хэлтэс, Хуулийн хэлтсийн дарга даамлууд нь ч огт мэдэхгүй, мэдэж байсан ч мэдээгүй дүр эсгэн явсаар байна.

"Засгийн газрын 2013 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан "Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын 4.3, 4.4-т байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгалийн нөөц ашигласны орлогын зарцуулалтад жил бүр санхүүгийн аудит, хяналт шинжилгээ төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үнэлгээ хийнэ” гэж заасан боловч энэ заалт мөн л биелэгдэхгүй дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Хэрэв аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэж байсан бол агнуурын нөөц ашигласны төлбөрийг хуулийн заалтад нийцүүлэн нэмэгдүүлчихсэн байх учиртай. Гэвч хуулийн заалтыг хэрэгжүүлдэггүй яамны дарга, түшмэлүүд Засгийн газраар батлагдсан журмын заалтыг үл тоосон ч байж болох юм” хэмээн байгаль орчны нийгмийх байгууллагын төлөөллүүд бухимдан өгүүлж байна.

Тусгай зориулалтгай агнуурын төлбөр хураамжийг өмнөхөөс 30 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, баталсан. Гэхдээ хураамж, төлбөрийг нэмсэнээр тусгай зөвшөөрөлтэй анчид эрх хэмжээндээ багтаж, манайхан хариуцлагатай болно гэх баталгаа байхгүй. Автомат буутай харийн гөрөөчдөд Засгийн газар, салбарын яам нь тусгай зөвшөөрөл олгож, амьтдаа хядуулж буй энэ аллагыг албаныхны "Байгалийн нөөц баялгаараа төсөвт тодорхой хэмжээний орлого оруулна. Нөгөө талаар олсон ашгийн тодорхой хувийг тухайн зүйл амьтны амьдрах орчныг сайжруулж, хамгаалах, тоо толгойг нь өсгөх үүрэгтэй” гэх уран үгсэд хэдий болтол хууртаж явах вэ. Энэ бүхний золиос нь зөвхөн ан амьтад. Тэдний өмнөөс хэн ч дуугахгүй, амьтад хэлж, ярьж, гомдоллож чаддаггүй учраас л энэхүү далд бизнес, цуст аллага амь бөхтэй оршсоор байна.

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!