Шуурхай: Н.Алтанхуягийг хорихоор боллоо

🕔 2016/11/30 15:01

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлж, хорихоор болжээ. Түүнийг эрүүгийн хэрэгт сэжигтэнээр тооцон мэдүүлэг авч зарлан дуудах нэрийдлээр хорихоор болжээ.

 

Хэдхэн хоногийн өмнө түүний эгч, дүү нарыг сэжигтэнээр тооцон, цагдан хорьсон бол өнөөдөр ийнхүү Н.Алтанхуяг зарлан дуудах хуудас илгээсэн байна.

 

Эдгээр нь улс төрийн ямар нэгэн шалтгаантай байхыг үгүйсгэхгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд Н.Алтанхуяг ойр дотныхоныг нь шалгаж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо олон нийтэд зарласан, улс төрийн байр сууриа хатуухан илэрхийлсэнтэй холбоотой гэдгийг ч нэг бус удаа өгүүлж байсан билээ. Ямартай ч хуулийнхан зарлан дуудах хуудас ирүүлсэн нэрийдлээр түүнийг цагдан хорихыг үгүйсгэхгүй юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

http://www.24tsag.mn/content/143147.shtml

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!