- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
49 хувийг авахаас өмнө ба хойно
Монгол Орос хоёр улс Эрдэнэт үйлдвэрийг 50:50 хувиар эзэмшдэг байхад 1992 онд шадар сайд Да.Ганболд тэргүүтэй Засгийн газрын баг олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд нэг хувийг Монголдоо авчирсан.
Ингэснээр манайх давуу эрхтэй болж, гүйцэтгэх захирлаа томилох тийз өвөрлөж байлаа. Тэр цагаас хойш Эрдэнэт үйлдвэрийн эзэмших хувийг нэмэгдүүлэх талаар огт хөндөлгүй өдий хүрсэн.
Өнөөдөр зуун хувь монголын талд авчихсан хойно буруутган чичилж байгаа улстөрчид өмнө нь яагаад чимээгүй байв. Ардчилсан парламентын түүхтэй хамт нэр нь бичигдэж яваа Ц.Нямдорж яагаад өмнө нь Монголын талын эзэмшлийг 70, 80 хувьд хүргэх талаар ганц үг ганхийгээгүй юм бэ. Эрүүл нийгмийн төлөө, Монголынхоо төлөө хэмээн цээжээ дэлддэг Ж.Батзандан хоёр ч удаа эрх барих дээд байгууллагад сонгогдсон байж, яагаад Эрдэнэтийн хувийг эх орондоо авчрах талаар оройлон хөдлөөгүй юм бэ. Хорь гаруй жил улстөрд эрх барьж явсан зүтгэлтнүүд яагаад Эрдэнэтийн баялгаа дангаараа хүртэх талаар санаа тавиагүй юм бэ.
Харин одоо нэгэнт манайх болсон хойно уухилан дайрч, өөрийн хүнээ шургуулахаар тал талаас нь ноцож буй улстөрчдийг харахад ой гутам. Тэд хэний эрх ашгийг дээдэлж, хэрхэн ажиллаж ирсэн нь цагаан дээр хараар бичсэн мэт тодорхой. Ард түмэн популистуудын мөн чанарыг хэдийнэ ойлгодог болсон. Хэнийх нь зөв, бурууг ялган дүгнэж чадна. Мөн хэнд итгэж, хэнд итгэхгүйгээ мэднэ. Харамсалтай нь олон нийтийн хандлагыг үл ойшоон Эрдэнэтийг тойрсон хэрүүл үргэлжилсээр. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр Оросын тал эзэмшдэг байхад "гөлөг мэт байсан” улстөрчид зуун хувь Монголынх болонгуут хувааж идэх сэдлээр талцан дайрч байгааг дээрэлхүү зан гэх үү, юу гэх вэ?
Ш.Соёмбо