Ц.Мөнх-Оргил: Казакстаны тал манайд 10 сая ам.доллар төлөхөөр болсон

🕔 2016/11/21 15:27

Ц.Мөнх-Оргил: Казакстаны тал манайд 10 сая ам.доллар төлөхөөр болсон

 

Х.ЦОМ

Монгол Улс, Казакстан улс хоорондын  10 сая ам.долларын өрийн асуудал сүүлийн өдрүүдэд анхаарал татаад байгаа. Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулахад "Засгийн газрын төвшинд яриа хэлэлцээр өрнөж байгаа. Гэхдээ хоёр аж ахуйн нэгжийн хоорондын өр. Тодруулбал, хуучин үйл ажиллагаа явуулж байгаад  дампуурсан компани Эрдэнэтэд төлөх ёстой байсан ч удааширсан. Эрдэнэт үйлдвэрийн хүсэлтээр сүүлийн дөрвөн жил энэ асуудлыг Засгийн газар хөөцөлдөж байгаа. Засгийн газар хооронд тохиролцоонд хүрсэн. Дампуурсан компанийг залгамжилж авсан Казакстаны компани өрийн асуудлыг шийдвэрлэх зарчмын тохиролцоонд хүрсэн. Монгол Улсаас Казакстан улсад суух Элчин сайд хэлэлцээрийг хийж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн өрийн Засгийн газрын шугамаар хөөцөлдөж байгаа учраас Казакстаны тал хүү алданги тооцохгүйгээр үндсэн төлбөр буюу 10 сая ам.долларын өрийг төлөхөөр болсон” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!