Өнөө цагийн аварга арслангуудын Үнэн дүр төрх.......!!!

🕔 2016/11/21 11:01

 

 

 

Өнөө цагийн аварга арслангуудын 
Үнэн дүр төрх.......!!!

Баяны өмнө тэд хөөрхөн "гөлөг"-нүүд
Байтлаа бүүр "агаа агаа" гэж хэлээ хазаж, шилээ маажна. 
Барлагын өмнө тэд сүр хүчит "баавгай"-нууд
Базаад шиднэ, балбаад алчихна шүү гэж "занхалзана"
Бай мөрий өндөр бол "Хужаа"-д ч очиж барилдана
Багахан сураг сонсдвол сөгдөж гуйсан ч ирэхгүй...
Ахас ихэсээ мэдэхгүй
Аугаа аваргуудаа ч хүндлэхгүй
Ахархан бодолт, өчүүхэн явдалд эдгээр амьтадыг
Аяа зүйрлүүлж хэлбээс зүгээр л "Бүдүүрчихсэн тэжээвэр гахай" гэлтэй:..

Жич: Бүрэнтөгсөөс бусдад нь зориулав. Тэр бол ахас ихэсээ дээдлэх, хүндлэх хүндлүүлэх ёсыг баримтлах тал дээр үлгэр жишээ үзүүлж чаддаг хүн. Бас тэр бэлтгэл дутуу байсан ч бэртэл нь бүрэн эдгээгүй ч ..... нэг хоёрын даваанд нилээн хэдэн удаа унасан ч ....... ард олон, авсан цолоо хүндлээд барилдаан алгасахгүй хүчийг үздэг бадрангуй зоригт, бахдам гарамгай арслан билээ..... Чамаар харин бахархая.

Монгол бөх сонирхогчдын хийморь групп


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!