Н.Номтойбаяр тушаал гаргаж, ажлын хэсэг байгууллаа

🕔 2016/11/12 13:29

Н.Номтойбаяр тушаал гаргаж, ажлын хэсэг байгууллаа

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н. Номтойбаяр тушаал гаргаж, ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг элэгний С вирүсийн эсрэг эмийн үнийг  эрүүл мэндийн даатгалд хамруулж хөнгөлөх хэмжээг тогтоох аж. Мөн 2017 онд даатгуулагчийн хувийн эмнэлгээр хийлгэсэн оношлогоо, шинжилгээний зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах асуудлыг судалж, санал боловсруулах юм байна. 

 

Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахалж буй бөгөөд тэд энэ сарын 20-нд сайдын зөвлөлийн хуралд санал дүгнэлтээ танилцуулах үүрэгтэй аж. 

 

 

В.Бат

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!