Даваа гаригт бүх нийтээрээ амарна

🕔 2016/10/26 14:31

Жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж байхаар болсон. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ жил аравдугаар сарын 31-нд тохиож буй.

Даваа гаригт бүх нийтээрээ амарна

 

Монгол бахархлын өдрөөр Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Мөн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмийг "Чингис хаан” одонгоор шагнадаг. Энэ жил Чингис хаан” одонг МУГЖ, дуучин Г.Ариунбаатарт гардуулан өгнө.

 

Дашрамд дуулгахад Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу "Монгол бахархлын өдөр”-өөр бүх нийтээрээ амарна. Энэ дагуу даваа гаригт бүх нийтээрээ амрах юм. 

 

В.Бат

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!