ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Дэлхийн банкнаас бас тусламж хүслээ
🕔 2016/10/18 13:29
Монголбанкны Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллийг Дэлхийн банкны группын Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (MIGA)-ийн Дэд Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Кейко Хонда болон түүнийг дагалдан яваа хүмүүст өгсөн байна. Түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг, туслалцаа чухал байгааг онцолжээ. Харин Хатагтай Кейко Хонда тус агентлагийн үйл ажиллагаа, Монголд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна. Тус агентлаг нь хөгжиж буй орнуудын гадаад шууд хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулахад туслах эрхэм зорилготой. Тухайн агентлаг хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэгч банк, санхүүгийн байгууллагуудад улс төрийн эрсдлийн даатгал хийж өгдөг бөгөөд Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтэд 1 тэрбум орчим ам.долларын батлан даалт гаргажээ.
Монголбанкны Ерөнхийлөгч манай эдийн засагт том төсөл, хөтөлбөр хэрэгжих нь олон чиглэлээр эерэг нөлөө үзүүлж байгааг онцолж, эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд том төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулж, амжилттай хэрэгжүүлэх нь чухал байгааг хэлсэн. Үүний зэрэгцээ манай хувийн хэвшлийнхэнд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүслээ.Хатагтай Кейко Хонда тус агентлагаас Монгол Улсад үзүүлсэн зээлийн батлан даалтын үр дүн эерэг байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг ямар ч байсан дуулгажээ.
Тэгэхээр ОУВС-ийнхныг нөгөөдөр хүлээж авах гэж байгаа манай улс Дэлхийн банкнаас бас ийн тусламж хүслээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!