Худалдааны төвд гал гарч, 15 хувь нь шатжээ

🕔 2025/01/25 16:55

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах "Биг" барилгын материалын худалдааны төвд өчигдөр /2025.01.24/ 08:08 цагт гал гарсан дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын 50 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймрийг 10:40 цагт бүрэн унтраасан байна.
Тус худалдааны төв нь 2300 м/кв талбайд 150 гаруй түрээслэгч барилгын материал худалдан борлуулдаг бөгөөд гал түймэрт 15 орчим хувь нь өртсөн байна.
Алба хаагчид галын тархалтыг богино хугацаанд зогсоож, бүрэн унтрааснаар тус худалдааны төвийн 85 хувь буюу урьдчилсан байдлаар гурван тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Онцгой байдал болон Цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!