ЗАР »
"Жендэрийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь" төслийн үр дүн, ололт болон цаашид хэрэгжүүлэх урт хугацааны төслийн уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Канад Улсын техникийн туслалцааны түншлэлийн хүрээнд Шүхийн ерөнхий зөвлөл, Канадын Холбооны шүүхийн Хэрэг эрхлэх газрын Комиссарын албатай хамтран хэрэгжүүлж буй "Жендэрийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь" төслийн үр дүн, ололт болон цаашид хэрэгжүүлэх урт хугацааны төслийн уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр шүүхийн сургалтын төвд (2024.05.15) болж байна.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг болон гишүүд, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Комиссарын албаны Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков, Канадын Элчин сайдын яамны хөгжлийн ажилтан Б.Оюунбилэг, ШЕЗ-ийн Ажлын албаны нэгжийн удирдлагууд оролцов.
Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг дээрх төслийн хүрээнд хийгдсэн ажлууд түүний үр дүнгийн талаар танилцуулав. Харин тус төслийн гүйцэтгэлийг хангах ажлын хэсгийн ахлагч ШЕЗ-ийн гишүүн Д.Зүмбэрэллхам цаашид үргэлжүүлж хэрэгжүүлэх урт хугацааны төслийн баримт бичигтэй урьдчилсан байдлаар танилцаж, агуулга зорилгыг ШЕЗ дэмжиж буйг дуулгаад энэхүү уулзалт, хэлэлцүүлгээр төсөлд тусгагдсан заалт нэг бүрээр нарийвчлан дэлгэрэнгүй ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэхийг урилаа. Харин Зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Шүүхийн цахимжилт, шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” -ын баримт бичгүүдийн талаар тус тус танилцуулга хийлээ.
Дараа нь Канадын Холбооны шүүхийн Хэрэг эрхлэх газрын Комиссарын албаны Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй урт хугацааны төслийнхөө үзэл баримтлалыг танилцуулж, харилцан санал солилцож, төсөлд тусгагдсан үйл ажиллагаа бүрээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Уулзалт, хэлэлцүүлэг 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн хэлтэс
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!