Алдсан нохойгоо олохын тулд замын хажууд 5 өдөр зайдас шаржээ

🕔 2024/09/25 21:58

Их Британид нохойгоо алдсан Лиам Эниш гэгч залуу таван өдрийн турш замын хажууд зайдас шаржээ. Тэрбээр зайдасны үнэрээр нохой нь гэртээ харих замаа олно хэмээн найджээ. Түүний энэ арга бүтсэн байна.
Залуу, Пенни нэртэй чихуахуа үүлдрийн нохойгоо зугаалуулах үеэр алджээ. Олон хоног хайсны эцэст тэрбээр сонирхолтой арга сэдсэн байна. Хайртай Пеннигээ алдсан газар майхан босгож, хажууд нь зайдас шарж эхэлжээ. Найзын хамтаар таван өдрийн турш зайдас шарж, үнэрээр нь нохой нь эргэн ирнэ хэмээн найдсан байна. Түүний энэхүү сонирхолтой арга бүтэж, нохой нь эргэн иржээ. Энэхүү баяртай үйл явдлыг Лиам шивээс хэлбэрээр “мөнхөлжээ”. Тэрбээр гаран дээрээ Пенни, зайдас, үл мэдэгдэх нисдэг тавгийн хамтаар шивүүлсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!