ЗАР »
Голомт банк бизнес эрхлэгчдэд зориулсан үйлчилгээгээ сайжруулахаар ОУСК-тай хамтран ажиллана
Голомт банкнаас жижиг, дунд бизнесийг дэмжих, бизнесийн уялдаа холбоог сайжруулах, бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын жишигт нийцүүлэн хүргэхэд онцгой анхааран ажиллаж буй. Энэ хүрээнд хэрэгжүүлэх банкны зорилго зорилт, стратегийг дараагийн шатанд гаргахад жижиг дунд бизнесийн үзүүлэх нөлөө, бизнес эрхлэгчдийн оролцоог нарийн тодорхойлох, тэдэнд чиглэсэн өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөтөлбөрүүдийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа “Жижиг дунд бизнесийн 3600” үнэлгээг хийлгэхээр Олон Улсын Санхүүгийн Корпорац /IFC/-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлэн сайжруулна. Зээлийн бодлого, үйл ажиллагаагаа дүгнэнэ. Supply chain бүтээгдэхүүн болон факторинг үйлчилгээг хөгжүүлнэ. Дижитал бүтээгдэхүүн, технологийн шинэ боломжийг тодорхойлно. Харилцагчдад хүргэж буй төсөл хөтөлбөрүүдээ сайжруулах боломжтой.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!