Хятадын компани дэлхийн хамгийн хурдан цэнэглэгддэг зай хураагуур бүтээснээ зарлалаа

🕔 2024/08/27 17:27

Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Zeekr бусад бүх өрсөлдөгчдөөсөө илүү хурдан цэнэглэгддэг зай хураагуур бүтээснээ зарлажээ.
Уг шинэ батарей нь 10 хувиас 80 хувь хүртэл цэнэглэгдэхдээ 10.5 минут зарцуулдаг юм байна. Гэхдээ ийм хурдыг үзэхийн тулд өндөр хурдтай цэнэглэгч станц ашиглах шаардлагатай гэнэ.
Харьцуулбал Илон Маскийн Тесла компанийн Model 3 загварын автомашин 15 минутад 282 км буюу нийт туулах дээд зайныхаа тал орчмыг туулах хэмжээнд цэнэглэгддэг юм.
Zeekr компанийн шинэ батарейтай анхны автомашин болох 2025 оны 007 седан загвар ирэх долоо хоногт худалдаанд гарах ажээ.
Шинэ батарей хүйтэн цаг агаарт буюу Цельсийн -10 хэмийн температурт 10-аас 80 хувь хүртэл цэнэглэгдэхдээ хагас цаг хүрэхгүй хугацаа зарцуулахыг Zeekr бас амласан байна.
Zeekr компанийн толгой компани нь Хятадын томоохон авто үйлдвэрлэгч Geely юм.
Zeekr энэ оны тавдугаар сараас хувьцаагаа Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл дээр арилжаалж эхэлжээ.
Үүнээс хойш хэдхэн өдрийн дараа ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашин, нарны хавтан, ган зэрэг бүтээгдэхүүний гаалийн татварыг өсгөх шийдвэр гаргаж байв.
Цагаан ордны мэдээлснээр Хятадад үйлдвэрлэгдсэн цахилгаан автомашинууд хилээр нэвтрэхдээ 100 хувийн татвар төлдөг болох ажээ.
Хятадын цахилгаан автомашины салбарын хурдтай өсөлт АНУ, Европын Холбооны эрх баригчдын санааг зовоож, зах зээлээ хамгаалах арга хэмжээ авч эхлээд байна.
 
Эх сурвалж: BBC

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!