“Mercedes-Benz” автомат жолоодлоготой автомашины туршилтаа Бээжинд явуулах зөвшөөрөл авав

🕔 2024/08/07 17:15

“Tesla” компани Шанхай хотод жолоочийн туслах дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна
“Mercedes-Benz” компани БНХАУ-ын Бээжин хотноо автомат жолоодлоготой автомашины туршилт хийхээр зөвшөөрөл авсан анхны олон улсын компани болсноо мэдээллээ.
Автомат жолоодлоготой автомашины технологийг хөгжүүлэх өрсөлдөөн зөвхөн БНХАУ-д төдийгүй олон улсад хүчтэй өрнөж байгаа юм.
“Mercedes-Benz”-ийнIVтүвшний автомат жолоодлоготой автомашины туршилтууд Бээжин хотын хурдны замууд болон хотын бусад замуудад хийгдэх юм байна.IVтүвшний гэдэг нь жолоодлогын бүхий л үйлдлүүдийг автомат удирдлага гүйцэтгэх бөгөөд зөвхөн цөөхөн тохиолдолд хүний оролцоо шаардлагатай байдаг аж.

Тус компанийн гол өрсөлдөгчдийн нэг болох “Tesla” харин Шанхай хотод жолоочийн туслах дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр ажиллаж, зарим бүсэд туршилт явуулах зөвшөөрлөө аваад байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!