Хөгжлийн асар их боломжийг олж харлаа

🕔 2024/07/05 00:30

"Хятадын орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй "Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээг 04-р сарын 21-нээс 28-ны өдрүүдэд болов. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачилж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулж, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дэмжин зохион байгуулав. Арга хэмжээнд Монгол улсын МСНЭ, Өнөөдөр сонин, Хятадын Гуанмин өдрийн сонин, Лавлах мэдээ сонин, Глобал таймс сонин, Өвөр Монголын өдрийн сонин, Солонго Мэдээллийн төв зэрэг хэвлэл мэдээллийн 40 гаруй сэтгүүлчид оролцов.

Хөгжлийн боломжуудаас суралцав

Гадаадад өндөр түвшний нээлттэй байдлыг тасралтгүй өргөжүүлэх нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг дэмжих зайлшгүй шаардлага юм. Ши-Аний Айжюй амуу тосны үйлдвэрийн групп болон Олон улсын боомтын бүсийн Хятад-Европын галт тэрэгний Ши-Ань дахь төвд хүрээд манай сэтгүүлчид Хятад улс гадаадад нээлттэй байхыг эрмэлзэж буйг мэдрээд зогсохгүй хөгжлийн боломжуудыг олж харсан юм.

Айжюй групп нь Хятад-Европын ачааны галт тэрэгний /Ши-Ань/ цугларах төвөөс ойрхон байрлаж, Ши-Аний олон улсын боомтын бүсийн боомтын чиг үүрэг, Хятад-Европын ачааны галт тэрэгний нээлттэй сувагт түшиглэн Казахстанд хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр байгуулснаар Хятад болон гадаад улс орнуудыг нэгтгэсэн бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээний үндэстэн дамнасан тогтолцоог бий болгож, аж ахуйн нэгжүүдийг өндөр чанартай хөгжүүлэхэд тус дэм үзүүлсэн байна.

Тус группийн ерөнхий захирлын орлогч Лю Дүнмэн "Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хүнсний аюулгүй байдлын хангамжийн сүлжээний шинэ загваруудыг судалж, түүхий эд тариалах үндэстэн дамнасан төлөвлөлтөд хүрсэн төдийгүй, үр тарианы өндөр чанартай тариалалтын бааз байгуулж, Хятадын үр тарианы аж ахуйн нэгжүүдэд "дэлхийд гарах" ашигтай лавлагаа болсон тухайг танилцууллаа.

Боомтын үйл ажиллагааны бүсийн гол төслийн хувьд Хятад-Европын ачааны галт тэрэгний Ши-Ань цугларах төв нь "Бүс ба Зам"-ын орчин үеийн логистикийн системийг байгуулж, Хятад, Азийн хүмүүсийн солилцоо хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Сурвалжлагын багийнхан Ши-Ань олон улсын боомтын үзүүлбэрийн танхимын хоёрдугаар давхаргаас кранууд эмх цэгцтэй байрлуулсан чингэлгүүдийг ачиж, Хятад-Европын ачааны галт тэрэг дээр тээвэрлэж байгааг харлаа. Ажилтны танилцуулснаар Хятад-Европын ачааны галт тэрэг /Ши-Ань/ өнгөрсөн оны нэг жилийн хугацаанд тээвэрлэсэн тоо 5000 давсан байна. Монголын ikon.mn сайтын сурвалжлагч Ням-Өлзий 2019 онд болсон "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож өнгөрснөөр Хятад-Европын галт тэрэгний ачаа тээвэрлэлтийн тухай тодорхой ойлголттой байлаа. 5000 удаа давсан гэдэг нь түүний хувьд маш гайхам байсан. Одоо тэрээр Ши-Ань олон улсын боомтын газар дээр нь хүрч ирээд Хятад улсын гадаад ертөнцөд нээлттэй байгаа эрч хүчийг гүн гүнзгий мэдэрсэн байна.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр хөгжлийн гарцыг үүгээр олж харсан байна. Тэрээр:

- Би Хятад улсын олон боомтуудаар явж байсан. Гэхдээ өнөөдөр анх удаа хуурай газрын боомтод ирлээ. Монгол Улсын "Боомтыг сэргээх” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бид Хятадад нэвтрэх боомтуудаа идэвхтэй өргөжүүлж байна.

Соёлын өвийн гайхамшгийг шагшив

Арван гурван гүрний эртний нийслэл болсон Ши-Ань хот нь Тан болон Чинь гүрний хэв маягаа хадгалан, 1400 жилийн түүхээ хадгалж үлдсэн хуучин хотын хэрэм нь уг хэвээрээ сүндэрлэж, Да Яньта сүмийн цамхаг сүр жавхлантай харагдаж байлаа. Монголын сэтгүүлчид Хятадын соёлын өргөн цар хүрээг гүн гүнзгий мэдэрч, Хятад улс шилдэг уламжлалт соёлоо анхааралтай хамгаалан уламжилж байгааг гайхан шагшив.

Хуучин хотын хэрэм дээр дуулагдсан "Хун галуу” аялгуу нь жуулчдын анхаарлыг татна. Монголын Сүлд телевизийн сэтгүүлч Я.Болорчимэг "Хун галуу” дууг нэг бадаг дуулаад сэтгэдлээ хуваалцсан юм. Тэрээр:

- Хятад улсын үсрэнгүй хөгжлийг бүгдээрээ биширч байна. Техник технологийн хөгжил, зам харгуй, хот төлөвлөлт, цэцэрлэгжүүлэлт зэрэг бүх салбарын хөгжил маш гайхалтай байлаа. Хятад улс түүх, соёлоо авч үлдээд түүнээ түгээн дэлгэрүүлэх ажил дээр анхаарлаа маш сайн хандуулж, аялал жуулчлалын бүс болгон өөрийнхөө өв соёл, түүхийг хүмүүсийн оюун санаанд хүргэж өгдөг нь маш их таалагдлаа.

Чан-Ань Арван хоёр цагийн гудамжид Монгол улсын 24 tsag.mn сайтын сэтгүүлч Д.Батчулуун болон focus.mn сайтын сэтгүүлч Б.Намуунзаяа Тан гүрний хувцас заслаар гоёж Хятадын соёлыг биечлэн мэдэрлээ гэдгээ илэрхийлэв.

Оройн хоолны үеэр ялимгүй бороо орсноор гудамжаар тайван алхахад таатай сэрүүн сайхан болсон юм. Соёл, технологи, бүтээлч байдал, үйлчилгээг нэгтгэсэн соёл, худалдааны иж бүрэн дүүрэг болох Их Тан гүрний нойргүй гудамжаар манай багийн сэтгүүлчид тайван алхана.  

Тан гүрний хувцсаар гоёсон focus.mn сайтын сэтгүүлч Б.Намуунзаяа тайван алхахын дагуу сэтгэдлээ хуваалцав. Тэрээр:

- Сая дотор байхад Хятад ард түмний урлагийн авьяасыг өөр өнцгөөр харлаа. Миний бодож төсөөлж байснаас өөр, бүр маш дээгүүр байлаа. Гарч ирээд энэ гудамжтай танилцаад шинэлэг өөр өнгө төрхийг хараад орчин үеийн залуучуудад зориулсан гэж бодож байна. Өнөөдрийн үйл явдлууд, ялангуяа сүүлд үзсэн үйл явдлууд маш их таалагдсан. Залуу хүний хувьд шинэлэг зүйлсийг туршиж үзэж байгаа маань таалагдлаа. Өнөөдөр Тан гүрний хатны дүрд ороод явж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. Монголдоо очихдоо эдгээр зүйлсийг Монгол улсынхаа өв соёлтой уялдуулаад хөрвүүлэх боломжтой гэдэг шинэлэг санаа орж ирж байна. Энэ талаар гоё сурвалжилга, мэдээллийг залуучууддаа бэлтгэж хүргэе гэж бодож байна.

Монголын сэтгүүлчдийг хамгийн их гайхашруулсан нь "Дэлхийн найм дахь гайхамшиг” болох Чин Шыхуаны цэрэг морьдын хөшөөний олдворуудын музей байлаа. "Цэрэг морьдын хөшөө хэрхэн бүтээсэн бэ", "Тэднийг сэргээхэд хэр хугацаа шаардагдах вэ", "Цэрэг морьдын хөшөөний өнгийг хадгалах технологи одоо байдаг уу" гэх Монголын сэтгүүлчдийн олон асуултуудын дунд музейн тайлбарлагчаас нэгд нэгээр тайлбар өгч байв. Чин Шыхуаны бунханы Хүрэл сүйх тэрэг морины музейгээс Чингийн хүрэл морин тэрэг морыг олдоход 3000 гаруй хэсэг хуваагдсаныг сэргээн засварлахад бараг 8 жил зарцуулагдсаныг ойлгож мэдсэн сэтгүүлчид ихэд гайхалаа.

Өнөөдрийн мэдээ сайтын сэтгүүлч И.Цэвэлмаа хэлснээр:

- Бүх улс орны түүх соёл, өв уламжлал, ёс заншил нь тухайн улс орны оршин байх, үндэс угсааг уламжлах, дэлхийд өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгодог. Өнөөдөр би соёл урлагийн түүхийн газруудаар аялаад сэтгэл өндөр байна. Энэ бүгдийг хараад Хятадын ард түмнээр Хятадын удирдлагаар бахрахгүй байхын аргагүй. Энэ түүхийг яянган жилийн турш үлдээн авч дэлхий нийтэд таниулж байгаа нь мөн Хятад улсын бахархал байх гэж бодож байна.   

Технологийн шинэчлэлийг бахархав

Тариалан аж ахуйн шинэчлэл нь орчин үеийн шинэчлэлийн чухал хэсэг бөгөөд бүтээн байгуулалтын хурд, чанарыг илэрхийлдэг. Янлин ухаалаг хөдөө аж ахуйн жишээ үзүүлэх паркд сэтгүүлчид Ухаалаг үүлэн удирдлагын төв, Ухаалаг хүлэмж, автоматжуулсан үйлдвэрүүдтэй танилцлаа. Улаан лоолийг хөрсгүй ургуулах систем нь хүмүүсийн анхаарлыг ихэд татав. Монгол улсын сэтгүүлч Д.Даваасүрэн, Хөдөө аж ахуйн газар тариалангийн тухайн салбарт ашиглаж байгаа технологийн дэвшлийг онцолж харсан, газар тариалангийн салбарт технологийн дэвшлийг ашиглахаас гадна төр засгаас дэд бүтэцийг хувьд зохион байгуулалтай хөгждөг гэдгийг ч олж харлаа. Манайд энэ хэлбэрийн технологи дүнгэж нэвтэрч байна, манай тариалан эрхлэгчид маань бас технологийн дэвшлийг салбартаа түлхүү ашиглах ёстой, тэгэж байж бид уламжлалтаасаа салж орчин үеийн дэвшил зүг хурдан тэмүүлэх болно гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Ус бол амьдралын эх үүсвэр, газар тариалангийн амин судас юм. Хуурай бүс нутагт ус хэмнэдэг хөдөө аж ахуйг хөгжүүлэх шинжлэх ухаан, техникийн томоохон асуудлыг шийдвэрлэхийн тулд Баруун хойдын тариалан, ой шугуйн шинжлэх ухаан технологийн их сургуулийн хуурай бүс нутгийн ус хэмнэсэн газар тариалангийн ерөнхий давуу тал дээр үндэслэн шинжлэх ухаан, технологийн олон гайхалтай амжилтад хүрсэн байна. Монголын сэтгүүлчид Монголын газарзүйн нөхцөл байдалд үндэслэн Баруун хойдын тариалан, ой шугуйн шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Рэнь Шяолун ба Шюй Жинхуй нараас хуурай газар ус бордоо ашиглах, эрчим хүч хэмнэх усалгааны тал болон технологийн талаар маш олон асуулт дурдаж ойлголттой болов. Монгол улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхий нарин бичгийн дарга Б.Ууганбаяр Хөдөө аж ахуйн сэтгүүлчээр найман жил ажиллаж байсан бөгөөд Янлин хотод болсон ярилцлагын үеэр олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж, хуурай сэрүүн нөхцөлд газар тариа хөгжүүлэх асуудад шинжлэх ухаан технологийн үндэслэлтэйгээр ургацаа нэмэгдүүлэн, ургацын алдагдлыг бууруулах ба хэмлэлтийг горьмыг хараад Монгол улсад маш хэрэгтэй шийдлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон зүйлийн судалгаан дээр үндэслэн хийж болно гэдгийг мэдсэн ойлголтоо хуваалцаж байв.

Мал аж ахуйн жишиг, загварыг гайхав

04-р сарын 26-нд Шилийнгол аймагт хүрч сурвалжлагийн ажилаа үргэлжлүүлэв. Шилийнгол дахь хоёр өдрийн сурвалжлагад манай багийнхан Мал аж ахуйн хувь нийлүүлсэн эдийн засгийн хоршоо, эко малын бүтээгдэхүүн боловсруулах парк, орчин үеийн тэжээлийн аж үйлдвэрийн парк зэрэг үйл ажиллагаатай танилцаж, бас Шилийнолын Авга хошуунд хүрч Орчин үеийн өрхийн аж ахуй, мал эмнэлгийн нийгэмшүүлсэн үйлчилгээний төвтэй танилцлаа.

Баруун Үзэмчний Баянхошуу сумны малчин Омогшлынд хүрээд өвөлжөөнд гарахад дулаан саравч барих, малын өвлийн тэжээлийн тухай олон олон асуулт дурдаж ярилцлага авав. Арван жилд нэг удаа тохиолддог төмөр зудны гамшиг нь Монгол улсын мал аж ахуйд ихээхэн хохирол учруулснаар Монголын сэтгүүлчид Омогшилыг сурвалжлахын дагууд маш олон мал аж ахуйн далын мэдлэг хуримтлуулав.

Авга хошууны үйлчилгээний төвд малын түргэн тусламжийн машин, алсын зайнаас оношилгоо өгөх өрөө, өвчнийг хянах өрөө, малын хагалгааны өрөө, өвчинтэй малын "эмнэлэгт хэвтэх” тасаг зэргээр хуваасан нь Монголын сэтгүүлчдэд шинэлэг мэдрэмж төрүүлээд зогсохгүй, тэднийг ихэд гайхшруулав.

Одоогоор Монголд ийм өндөр нөхцөлтэй малын эмнэлэг байхгүй. Өвчтэй малыг тусгаарлаад эмчилж байгаа нь надад маш шинэлэг санагдлаа. Эрчимжсэн мал аж ахуйг Монголд хөгжүүлэхэд эмнэлгээ шийдэх хэрэгтэй юм байна гэдгийг би олж харлаа гэж Хөвсгөл телевизийн Ренчинмядаг малын эмнэлэгт үзэж харснаа хуваалцлаа.  

Аялал дууссан ч нөхөрлөл бат оршино. Хэдэн өдрийн Шааньси, Өвөр Монголын сурвалжлагын аяллаар Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчид бие биенээ таниж сайхан нөхөрлөлөө.

Монгол улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр:

- Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хооронд санамж бичгийн хүрээнд хамтарсан сурвалжилга явагддаг. Энэ хүрээнд хамгийн том чухал ажлууд хамтарсан сурвалжлагаар Монгол улсын ард иргэд, ялангуяа Монголын залуучуудад БНХАУ-ын хөгжил цэцэглэлтийг танин мэдрүүлэх боломж манай сэтгүүлчээр дамжиж бий болдог гэж би харж байна. Энэ удаагийн сурвалжлагаар дамжин бид Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн салбарт томоохон амжилт гаргасныг харлаа. Монголын ард түмэн тэр дундаа залууст Хятадыг ойлгох хүсэл эрмэлзэл их байна. Бидний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдэх мэдээнүүд нь хоёр орны ард түмний солилцоог улам сайжруулж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

Зохиогч: Д.МӨЧИР,Г.АЛС.С.САРАНЧИМЭГ.Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!