ЗАР »
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
Дэлхийн хэмжээний TOП технологийн компаниудад хэрэглэгддэг хамгийн дэвшилтэт программ хангамжийг ашиглахын зэрэгцээ Монголын хамгийн том банкны мэдээллийн технологийн чадварлаг 350 гаруй ажилтны нэг хэсэг болж, цалинтай дадлагажихыг хүсэж байна уу?
Тэгвэл цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк IT буюу мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна. Уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудад цогц мэдээлэл өгөх “DIGI X” өдөрлөгийг ХААН Банк цамхагт 4-р сарын 6-ны бямба гарагт зохион байгуулах гэж байна. Оюутнууд та бүхэн хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл урьдчилан бүртгүүлэхгүйгээр дээрх өдрийн 11:30 цагт ХААН Банк цамхагт хүрэлцэн ирж өдөрлөгт оролцоорой.
Цалинтай дадлагын хөтөлбөрт хамрагдсанаар
- ХААН Банкнаас хэрэгжүүлж буй томоохон дижитал төслүүдэд оролцох,
- Ирээдүйд ажиллах салбар, мэргэжлийн чиглэлээ биечлэн таньж мэдэх, цаашид банканд үргэлжлүүлэн ажиллах,
- Дадлагын хугацаанд өгөгдсөн даалгаврын дагуу бие даан судалгаа хийж, шийдэл боловсруулан бодитоор хэрэгжүүлэх,
- Банкны салбарын мэдээллийн технологийн систем, программ хангамж, ажиллах зарчим болон практик хэрэглээг ойлгож, мэдэж авах,
- ХААН Банкны чадварлаг, туршлагатай мэдээллийн технологи, бизнесийн удирдлагууд, менторуудтай уулзаж, зөвлөгөө авах зэрэг олон боломж хүлээж байна.
Өөрийн хүссэн мэргэжлээр ажлын байранд цалинтай дадлагажиж, ирээдүйн карьераа бүтээх өсөн дэвжих хүсэлтэй оюутан залуус та бүхэн дараах QR кодыг уншуулж бүртгүүлээрэй.
- Анкет хүлээн авах хугацаа: 2024 оны 4-р сарын 12-ны өдрийг дуустал
- Дадлага үргэлжлэх хугацаа: 2024 оны 5-8-р сар
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!