Зургаан жилийн хорих ял авсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг бүхэлд нь хүчингүй болголоо

🕔 2024/03/22 20:42

Хөгжлийн банкны 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийн хэрэгт холбогдох материал үйл баримтаар баталгаажаагүй, таамаглал төдий байна. ТУЗ-ийн гишүүдийн хувьд анхан шатны шүүхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, ирц байхгүй, дахин шалгаж нарийвчлах шаардлагатай гэдгийг шүүгч танилцууллаа.
Мөн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийн бүх асуудлыг дахин хэлэлцэх зайлшгүй шаардлагатай учраас хэргийг бүхэлд нь хүчингүй болгосон. Үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Үйл баримтыг нь батлаагүй.
Тэрээр энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Энэ асуудал анх боссоноос хойш нэг л зүйл хэлж байгаа. Хуурай гүжирт хариу үг байхгүй. Би шүүхийн өмнө үнэн зөвөөрөө цагаадаж гарна гэдэгт итгэж байгаа. Шүүх дахиад нягтлах байх. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүнийг гэм буруутайд тооцно. Намайг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцсон. Одоо энэ асуудал шүүхээр шийдэгдэнэ” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!