Дэлхийн банкны санхүүжилтээр 361 килолметр зам болон найман голын гүүрийг засварлахаар болжээ

🕔 2024/02/07 17:18

Дэлхийн банкны санхүүжилтээр нийт 361 км хатуу хучилттай авто зам, найман байршилд 1,205 урт метр төмөр бетон гүүрэнд их засвар хийгдэхээр болжээ.
Тодруулбал Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замд их засвар шинэчлэлт хийх бол Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1,205 у/метр гүүрийг засварлах аж.
"Монгол Улсын хувьд барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богинохон. Төслийн зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, барилгын ажил эхлүүлэх хэрэгтэй.
Төслийг хэрэгжүүлэхдээ өмнөх алдааг давтахгүй байж, авто замыг чанартай,  аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, тээвэр ашиглалтын зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэх, цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.
 
Эх сурвалж: ЗТХЯ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!