ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Хойд Солонгосоос Орост баллистик пуужин нийлүүлсэн гэв
🕔 2023/11/03 16:04
Хойд Солонгосоос ОХУ-д нэг сая гаруй их бууны сум нийлүүлсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл их бууны сумнаас гадна ойрын тусгалтай баллистик пуужин болон зөөврийн зенитийн пуужинг ОХУ-д нийлүүлсэн байж болзошгүйг Өмнөд Солонгосын армийн өндөр албан тушаалтан хэлэв. Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо есдүгээр сард авсан хиймэл дагуулын зургуудад үндэслэн дээрх мэдэгдлийг хийжээ. Тодруулбал, Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт орших Ражин боомтоос Оросын Алс Дорнод дахь Владивосток руу 2000 орчим чингэлэг цэргийн техник, зэвсэг илгээсэн гэж үзэж байна. Энэ нь Цагаан ордноос аравдугаар сарын 13-нд мэдээлсэн 1000 чингэлэгтэй харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм.
Хойд Солонгосоос нийлүүлсэн бусад зэвсэгт Т цувралын танкийн сум, танк эсэргүүцэгч пуужин, пуужин харвагч, винтов, пулемёт багтсан байж магадгүй. Хойд Солонгосын хөлөг онгоцууд 8-9-р сарын хооронд долоо хоногт нэг удаа Орос руу зорчжээ. Гэвч аравдугаар сар гарсаар 3-4 хоног тутамд 3-4 хөлөг онгоц Оросыг зорих болсон байна. Чингэлэгүүд нь зургаан метр урт, 2.5 метр өргөнтэй байсныг мөн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ. Дээрх тусламжийн хариуд ОХУ-аас Хойд Солонгост технологийн дэмжлэг үзүүлэх асуудал Ким Жон Уны айлчлалын үеэр яригдсан. Тодруулбал, Хойд Солонгосын цэргийн хиймэл дагуул, цөмийн зэвсэг, мөн сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах системд ОХУ тусламж үзүүлж магадгүй юм. Гэхдээ зэвсэг, технологи гэхээсээ илүү эхний ээлжинд ирэх өвлийн бэлтгэлд зориулж хоол хүнс, түлш Оросоос авч магадгүй байна. Цаашилбал, хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Эх сурвалж: YONHAP
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!