Б.Жавхлан: "Century-II" бонд 2010 оноос хойшхи хамгийн бага хүүтэй бонд болж байна

🕔 2023/06/02 14:55

Б.Жавхлан: "Century-II" бонд 2010 оноос хойшхи хамгийн бага хүүтэй бонд болж байна

 

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн жил бид төсвийн алдагдлаа 1,5 их наядаар буруулж, зардлаа өсгөлгүйгээр бодлогоо хатуу барьсны дүнд өнөөдрийн энэхүү эдийн засгийн өсөлт гарах боломж бүрдсэн.

Энэ оны нэгдүгээр сард бид "Сенчури-2" төслийг амжилттай хэрэгжүүлж, тулж ирээд байсан гадаад өрүүдийн зохицуулалтыг амжилттай хийсэн. Тухайн үед 650 сая долларын эх үүсвэр цуглуулна гэж зах зээлд бонд гаргаж байсан бол 4 тэрбум долларын захиалга ирсэн. Засгийн газар гадаад өрийн менежмент, эдийн засгийн тогтвортой байдлыг маш сайн удирдсан тул гадаадын хөрөнгө оруулагчид ийм хэмжээнд итгэл үзүүлж байна. Бондын хүүг 11-12той гарах болов уу гэсэн хүлээлттэй байсан ч эрэлт 8 дахин их ирсний дүнд 8.65 тай хүү гарсан.
Энэ нь сүүлийн 2010 оноос хойшхи хамгийн бага хүүтэй бонд болж чадсан.

Ингээд 2023, 2024 онд учирч болох байсан гадаад өрийн дефольтоос бүрэн ангижирсан." гэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!